A

A

A

Бүлэг: 1979

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

1999 оны 8 дугаар сарын 25-ны өдөр

Дугаар 129

Улаанбаатар хот

ҮНДЭСНИЙ ХӨТӨЛБӨР БАТЛАХ ТУХАЙ /Озоны үе давхаргыг хамгаалах Үндэсний хөтөлбөр/

Озоны үе давхаргыг хамгаалах тухай Венийн конвенци болон Озоны үе давхаргыг задалдаг бодисын тухай Монреалын Протоколд нэгдэн орсон Талын хүлээсэн үүргийг биелүүлэх зорилгоор Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ НЬ :

1."Озоны үе давхаргыг хамгаалах Үндэсний хөтөлбөр"-ийг хавсралтын ёсоор баталсугай.

2."Озоны үе давхаргыг хамгаалах үндэсний хөтөлбөр"-ийн хэрэгжилтийг хангах, уг асуудлаар яам, салбар хооронд зохицуулалт хийх үүрэг бүхий Озоны үндэсний хороо байгуулж ажиллахыг Байгаль орчны сайдын үүрэг гүйцэтгэгч С.Мэндсайханд даалгасугай.

Монгол Улсын Ерөнхий сайд Р.АМАРЖАРГАЛ

Байгаль орчны сайдын үүрэг гүйцэтгэгч С.МЭНДСАЙХАН