- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- БАРААНЫ ГАРАЛ ҮҮСЛИЙН ДҮРЭМ БАТЛАХ ТУХАЙ /ЗГ-ын 2016 оны 101-р тогтоолоор хүчингүй болсонд тооцсон бөгөөд үүнийг 2016-4-1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө/
МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
БАРААНЫ ГАРАЛ ҮҮСЛИЙН ДҮРЭМ БАТЛАХ ТУХАЙ /ЗГ-ын 2016-2-15-ны өдрийн 101-р тогтоолоор хүчингүй болсонд тооцсон бөгөөд үүнийг 2016-4-1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө/
2009 оны 4 дүгээр сарын 1-ний өдөр
Улаанбаатар хот
Дугаар 88
Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуулийн 26.1-д заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1. "Барааны гарал үүслийн дүрэм"-ийг хавсралт ёсоор баталсугай.
2. Энэхүү тогтоолын хавсралтаар баталсан "Барааны гарал үүслийн дүрэм"-ийг буцаан хэрэглэхгүй байхаар тогтоосугай.
3. Тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Сангийн сайд С.Баярцогтод үүрэг болгосугай.
Монгол Улсын Ерөнхий сайд С.БАЯР
Текст томруулах
A
A
A