- Нүүр
- Засгийн газрын агентлагийн даргын тушаал
- ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ /Уурхайг түр болон бүр мөсөн хаах журам/ Мэргэжлийн хяналтын газрын даргын 2016 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн А/126 дугаар тушаалаар хүчингүй болгсон.
Мэргэжлийн хяналтын газрын даргын 2016 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн А/126 дугаар тушаалаар хүчингүй болгсон.
УЛСЫН МЭРГЭЖЛИЙН ХЯНАЛТЫН ГАЗРЫН ДАРГЫН ТУШААЛ
2003 оны 8 дугаар сарын 21-ний өдөр Дугаар 309 Улаанбаатар хот
ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ /Уурхайг түр болон бүр мөсөн хаах журам/
Ашигт малтмалын тухай хуулийн 36 дугаар зүйл, Үйлдвэр, худалдааны сайдын 2002 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн 46 дугаар тушаалын 1 дүгээр заалтыг үндэслэн ТУШААХ нь: |
1.”Уурхайг түр болон бүр мөсөн хаах журам”-ыг хавсралтаар баталсугай. |
2. Журмын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Улсын мэргэжлийн хяналтын газрын Үйлдвэр, худалдааны хяналтын хэлтэс /Ч.Энхбаяр/-т даалгасугай. |
ДАРГА Д.БАТБААТАР
2003 оны 10 дугаар сарын 09-ний өдөр улсын бүртгэлийн 2272 дугаарт бүртгэсэн |
МЭРГЭЖЛИЙН ХЯНАЛТЫН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ДАРГЫН ТУШААЛ
2016 оны 12 дугаар сарын 26-ны өдөр
Дугаар А/126
Тушаал хүчингүй болгох тухай
Улаанбаатар хот
Засгийн газрын агентлагын эрх зүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.4 дэх хэсэг, Захиргааны ерөнхий хууль болон Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2016 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 1-1/819 дүгээр албан бичгээр ирүүлсэн дүгнэлтийг хэрэгжүүлэх зорилгоор ТУШААХ нь:
1.Улсын мэргэжлийн хяналтын газрын даргын 2003 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн "Журам батлах тухай" 309 дүгээр тушаалыг хүчингүй болсонд тооцсугай.
2.Энэхүү тушаалыг хүчингүй болгосон талаар төв орон нутгийн мэргэжлийн хяналтын газруудад мэдээдэхийг Байгаль орчин, геологи, уул уурхайн хяналтын газар /Н.Батбаяр/-т үүрэг болгосугай.
3.Тушаалын хувийг Хууль зүй, дотоод хэргийн яаманд хүргүүлэхийг Төрийн захиргаа удирдлагын газар /Ч.Энхбат/-т даалгасугай.
ДАРГА Н.ЦАГААНХҮҮ
Текст томруулах
A
A
A