- Нүүр
- Засгийн газрын агентлагийн даргын тушаал
- ЖУРАМ ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ /ХЗДХС-ын 2018.01.25-ны 1-1/493 тоот албан бичгээр бүртгэлээс хассан/
/ХЗДХС-ын 2018.01.25-ны 1-1/493 тоот албан бичгээр бүртгэлээс хассан/
УЛСЫН МЭРГЭЖЛИЙН ХЯНАЛТЫН ГАЗРЫН ДАРГЫН ТУШААЛ
ЖУРАМ ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ
2008 оны 05 дугаар сарын 05-ны өдөр Дугаар 163 Улаанбаатар хот
Монгол Улсын Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3.2 дахь заалт, Засгийн газрын 2004 оны 6 дугаар тогтоолыг үндэслэн ТУШААХ нь: |
1. “Захиргааны журмаар эд зүйл хураах, улсын орлого болгох, устгах журам”-ыг нэгдүгээр, “Захиргааны зөвлөлийн шийдвэрийн хэвлэмэл хуудас”-ыг хоёрдугаар, “Үнэлгээний комиссын дүгнэлтийн хэвлэмэл хуудас”-ыг гуравдугаар, “Устгалын комиссын актын хэвлэмэл хуудас”-ыг дөрөвдүгээр, “Худалдан борлуулах комиссын худалдах, худалдах авах гэрээний загвар”-ыг тавдугаар хавсралтаар тус тус баталсугай. |
2. Журмын хэрэгжилтэнд хяналт тавьж ажиллахыг Тамгын газар /Ж.Энхбаяр/-т үүрэг болгосугай. |
3. Журам шинэчлэн батлагдсантай холбогдуулан Газрын даргын 2004 оны 59, 2005 оны 140, 2006 оны 232, 2007 оны 137, 406 дугаар тушаалуудыг тус тус хүчингүй болсонд тооцсугай. |
ДАРГА Ц.ШИЙРЭВДАМБА
Улсын бүртгэлд 2008 оны 07-р сарын 07-ны өдрийн 2926 дугаарт бүртгэсэн |
Текст томруулах
A
A
A
Сонсох:
Таны санал хүсэлт