A

A

A

  • Нүүр
  • Сайдын тушаал
  • НОРМАТИВ БАРИМТ БИЧИГ БАТЛАХ ТУХАЙ /Барилгын зураг төсөл боловсруулах барилгын норм ба дүрэм/
Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАМ, ТЭЭВЭР, БАРИЛГА, ХОТ БАЙГУУЛАЛТЫН САЙДЫН ТУШААЛ

2011 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр

Дугаар 305

Улаанбаатар хот

НОРМАТИВ БАРИМТ БИЧИГ БАТЛАХ ТУХАЙ /Барилгын зураг төсөл боловсруулах барилгын норм ба дүрэм/

"Монгол Улсын Засгийн газрын тухай" хуулийн 24 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Барилгын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.2 дахь заалт, Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын яамны Шинжлэх ухаан, технологийн зөвлөлийн 2011 оны 04 дүгээр хуралдааны тэмдэглэлийг тус тус үндэслэн ТУШААХ нь: /БХБС-ын 2022 оны 222 дугаар тушаалаар өөрчлөлт орсон/

1.Барилгын зураг төсөл боловсруулах барилгын норм ба дүрэм Ган хоолойн бат бэхийн тооцоо" /БНбД 44-03-11/-ийг нэгдүгээр хавсралтаар, "Ерөнхий боловсролын сургуулийн барилгын төлөвлөлт" /БД 31-111-11/-ийг хоёрдугаар хавсралтаар, "Сагстай өргөгчийг төхөөрөмжлөх, аюулгүй ашиглах дүрэм"-ийг гуравдугаар хавсралтаар тус тус баталж, барилгын зураг төсөл, барилгын угсралтын ажилд мөрдүүлсүгэй.

2.Энэхүү тушаал гарсантай холбогдуулан Улсын барилгын хорооны 1987 оны 107 дугаар тогтоолоор батлагдсан "Расчёт на прочность стальных трубопроводов" /СНиП 2.04.12-86/ барилгын норм ба дүрмийг хүчингүй болсонд тооцсугай.

З.Шинээр батлагдсан барилгын норматив баримт бичгийг хэвлэн олшруулж, зураг төслийн болон барилга угсралтын байгууллагуудад мөрдүүлж, ажиллахыг Газрын харилцаа, барилга, геодези, зураг зүйн газар /Ц.Ганхүү/-т даалгасугай.

4.Тушаалын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Барилга, орон сууц, нийтийн аж ахуйн бодлогын газар /Б.Баасан/-т үүрэг болгосугай.

САЙД Х.БАТТУЛГА

Улсын бүртгэлд 2011 оны 11 дүгээр сарын 24-ны өдрийн 3293 дугаарт бүртгэсэн.