- Нүүр
- Сайдын тушаал
- ЭРҮҮЛ МЭНДИЙН ЗУРАГТ АНХААРУУЛГА БАТЛАХ ТУХАЙ /ЭМС-ын 2018 оны А/09 дүгээр тушаалаар хүчингүй болгосон/
/ЭМС-ын 2018 оны А/09 дүгээр тушаалаар хүчингүй болгосон/
ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙДЫН ТУШААЛ
2013 оны 2 дугаар сарын 04-ний өдөр Дугаар 36 Улаанбаатар хот
ЭРҮҮЛ МЭНДИЙН ЗУРАГТ АНХААРУУЛГА БАТЛАХ
ТУХАЙ
Монгол Улсын Тамхины хяналтын тухай хуулийн 6.4-6.7, 9.4.дэх заалтыг хэрэгжүүлэх зорилгоор ТУШААХ нь:
1. Тамхины хайрцаг, сав, баглаа боодол дээр хэвлэх, тамхины хэрэглээнээс хүний эрүүл мэндэд учрах хор хөнөөлийг харуулсан тайлбар бүхий эрүүл мэндийн зурагт анхааруулга, тайлбарын хамт нэгдүгээр, эрүүл мэндийн зурагт анхааруулга, түүний тайлбарт тавигдах шаардлагыг хоёрдугаар, тамхи татахыг хориглосон анхааруулах тэмдгийн загварыг гуравдугаар хавсралтаар тус тус баталсугай.
2. Эрүүл мэндийн зурагт анхааруулгыг тамхин бүтээгдэхүүний техникийн ерөнхий шаардлагад тусгах ажлыг холбогдох байгууллагатай хамтран зохион байгуулахыг Нийгмийн эрүүл мэндийн хэлтэс (С.Эвлэгсүрэн)-т, эрүүл мэндийн зурагт болон тамхи татахыг хориглосон анхааруулгыг сурталчилах, хэвлүүлэхэд шаардагдах зардлыг санхүүжүүлэх асуудлыг зохицуулахыг Санхүү, эдийн засгийн хэлтэс (Д.Дамдиндорж)-т тус тус үүрэг болгосугай.
3. Уг тушаалын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Төрийн нарийн бичгийн дарга (Ж.Хатанбаатар)-д даалгасугай.
4. Энэхүү тушаал гарсантай холбогдуулан Эрүүл мэндийн сайдын 2006 оны 368 тоот тушаалыг хүчингүй болсонд тооцсугай.
Текст томруулах
A
A
A