- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ТӨРИЙН БАЙГУУЛЛАГУУДЫН ЦАХИМ МЭДЭЭЛЛИЙН САНГ АШИГЛАХ ТУХАЙ /ЗГ-ын 2017 оны 159-р тогтоолоор хүчингүй болсонд тооцсон/
МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2013 оны 6 дугаар Улаанбаатар сарын 15-ны өдөр Дугаар 212 хот
ТӨРИЙН БАЙГУУЛЛАГУУДЫН ЦАХИМ МЭДЭЭЛЛИЙН САНГ АШИГЛАХ ТУХАЙ
/ЗГ-ын 2017 оны 159-р тогтоолоор хүчингүй болсонд тооцсон/
Засгийн газрын 2012-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх зорилгоор, Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 12.8, Мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авах эрхийн тухай хуулийн 22.2-т заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1. "Төрийн байгууллагуудын цахим мэдээллийн санг ашиглах журам"-ыг хавсралт ёсоор баталсугай.
2. Энэхүү тогтоолыг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулахыг Мэдээллийн технологи, шуудан, харилцаа холбооны газрын дарга Ц.Жадамбаа, Тагнуулын ерөнхий газрын дарга Б.Ариунсан нарт даалгасугай.
Монгол Улсын Ерөнхий сайд Н.АЛТАНХУЯГ
Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ч.САЙХАНБИЛЭГ
Текст томруулах
A
A
A