A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2014 оны 2 дугаар сарын 21-ний өдөр

Дугаар 53

Улаанбаатар хот

ГАДААДААС АЖИЛЛАХ ХҮЧ, МЭРГЭЖИЛТЭН АВАХ, АЖЛЫН БАЙРНЫ ТӨЛБӨРӨӨС ЧӨЛӨӨЛӨХ ТУХАЙ

"Ажиллах хүч гадаадад гаргах, гадаадаас ажиллах хүч, мэргэжилтэн авах тухай" хуулийн 7.3, "Гадаадаас 2014 онд авах ажиллах хүч, мэргэжилтний эзлэх хувийг тогтоох тухай" Засгийн газрын 2013 оны 421 дүгээр тогтоол, "Ажлын байрны төлбөр авах, хөнгөлөлт үзүүлэх, чөлөөлөх журам" батлах тухай Засгийн газрын 2001 оны 139 дүгээр тогтоолыг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ НЬ:

1. Монгол Улсад 2014 онд хавсралтад заасан хөдөлмөр эрхлэх аж ахуйн нэгж, байгууллагын гадаадын ажиллах хүч, мэргэжилтэнд зохих журмын дагуу зөвшөөрөл олгохыг Хөдөлмөрийн сайд Я.Санжмятавт даалгасугай. /Энэ тогтоолын хавсралтад ЗГ-ын 2014 оны 272-р тогтоолоор өөрчлөлт орсон/

2. Монгол Улсын Засгийн газраас байгуулсан гэрээ, хэлэлцээрт ажлын байрны төлбөрөөс чөлөөлөгдөхөөр заасан гадаадын зээл, тусламжийн шугамаар үйл ажиллагаа явуулж байгаа "Жянши уотэр энд хайдропауэр констракшн" компанийн 50, "Чайна Машинари индустри констракшн групп" компанийн 45, "Чайна рейлвей фирст групп" компанийн 145, "Эйч кэ би интернейшнл холдинг" ХХК-ийн 200, "Бэйк соек констракшн" компанийн 96, "Чайна Жиансу Жианда констракшн" компанийн 400 гадаадын ажиллах хүч, мэргэжилтнийг 2014 оны 12 дугаар сарын 31-ны өдрийг дуустал хугацаанд ажлын байрны төлбөрөөс чөлөөлсүгэй. 3. Энэхүү тогтоолын дагуу 2014 онд авч ажиллуулах гадаадын ажиллах хүч, мэргэжилтнээр төлөвлөгөөт ажлыг гүйцэтгүүлэн, буцаан гаргах ажлыг зохион байгуулж, дүнг Хөдөлмөрийн яаманд мэдээлэхийг холбогдох сайд нарт үүрэг болгосугай.

Монгол Улсын Ерөнхий сайд Н.АЛТАНХУЯГ

Хөдөлмөрийн сайд Я.САНЖМЯТАВ