A

A

A

  • Нүүр
  • Ерөнхийлөгчийн зарлиг
  • ШҮҮГЧИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЖУРАМ ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ /Ерөнхийлөгчийн 2017 оны 103-р зарлигаар хүчингүй болсон/
Бүлэг: 1979

/Ерөнхийлөгчийн 2017 оны 103-р зарлигаар хүчингүй болсон/

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗАРЛИГ

2015 оны 02 дугаар сарын 10-ны өдөр

Дугаар 18

Төрийн ордон, Улаанбаатар хот

ШҮҮГЧИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЖУРАМ ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ

Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 1, Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1-д заасныг тус тус үндэслэн ЗАРЛИГ БОЛГОХ нь:

Нэг. Шүүгчийг сонгон шалгаруулах журмын шинэчилсэн найруулгыг хавсралт ёсоор баталсугай.

Хоёр. Энэ зарлиг гарсантай холбогдуулан Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2013 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 165 дугаар зарлигийг хүчингүй болсонд тооцсугай.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ Ц.ЭЛБЭГДОРЖ