A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ

2015 оны 01 сарын 29 өдөр

Дугаар 12

Төрийн ордон, Улаанбаатар хот

Төрөөс боловсролын талаар баримтлах бодлого батлах тухай

Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1 дэх хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1."Төрөөс боловсролын талаар баримтлах бодлого"-ыг хавсралтаар баталсугай.

2."Төрөөс боловсролын талаар баримтлах бодлого"-ыг хэрэгжүүлэх зорилгоор дараах арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг Монгол Улсын Засгийн газар /Ч.Сайханбилэг/-т даалгасугай:

1/"Төрөөс боловсролын талаар баримтлах бодлого"-ыг хэрэгжүүлэхтэй уялдуулан холбогдох хууль тогтоомжийн төслийг боловсруулж, Монгол Улсын Их Хурлаар батлуулан хэрэгжүүлэх;

2/"Төрөөс боловсролын талаар баримтлах бодлого"-ын стратегийн зорилтыг Монгол Улсын жил бүрийн эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэл болон улсын төсөвт тусгаж хэрэгжүүлэх.

3."Төрөөс боловсролын талаар баримтлах бодлого"-ын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Монгол Улсын Их Хурлын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо /Д.Батцогт/-нд үүрэг болгосугай.

4.Энэ тогтоолыг баталсантай холбогдуулан ""Төрөөс боловсролын талаар баримтлах бодлого"-ыг батлах тухай" Монгол Улсын Их Хурлын 1995 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 36 дугаар тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА З.ЭНХБОЛД

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ

2021 оны 11 сарын 12 өдөр

Дугаар 89 

Төрийн ордон, Улаанбаатар хот

Тогтоол хүчингүй болсонд тооцох тухай

Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэг, Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2.1 дэх заалтыг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1.Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуулийг хэрэгжүүлэх хүрээнд хөгжлийн бодлого, төлөвлөлтийн баримт бичгийн уялдаа холбоо, нийцлийг хангаж, давхардал, зөрчлийг арилгах зорилгоор дараах Монгол Улсын Их Хурлын тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай:

1/"Гамшгаас хамгаалах талаар төрөөс баримтлах бодлого, хөтөлбөр батлах тухай" Монгол Улсын Их Хурлын 2011 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 22 дугаар тогтоол;

2/"Монгол Улсын төрөөс орон сууцны талаар баримтлах бодлогыг батлах тухай" Монгол Улсын Их Хурлын 1999 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 25 дугаар тогтоол;

3/"Ногоон хөгжлийн бодлого батлах тухай" Монгол Улсын Их Хурлын 2014 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 43 дугаар тогтоол;

4/"Төрөөс аж үйлдвэрийн талаар баримтлах бодлого батлах тухай" Монгол Улсын Их Хурлын 2015 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 62 дугаар тогтоол;  

5/"Төрөөс боловсролын талаар баримтлах бодлого батлах тухай" Монгол Улсын Их Хурлын 2015 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 12 дугаар тогтоол;  

6/"Төрөөс ойн талаар баримтлах бодлого батлах тухай" Монгол Улсын Их Хурлын 2015 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 49 дүгээр тогтоол;   

7/"Төрөөс өндөр технологийн аж үйлдвэрийн талаар баримтлах бодлого батлах тухай" Монгол Улсын Их Хурлын 2010 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 34 дүгээр тогтоол;  

8/"Төрөөс соёлын талаар баримтлах бодлого батлах тухай" Монгол Улсын Их Хурлын 2012 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 52 дугаар тогтоол;

9/"Төрөөс хүнс, хөдөө аж ахуйн талаар баримтлах бодлого батлах тухай" Монгол Улсын Их Хурлын 2015 оны 11 дүгээр сарын 26-ны өдрийн 104 дүгээр тогтоол;

10/"Төрөөс экологийн талаар баримтлах бодлого батлах тухай" Монгол Улсын Их Хурлын 1997 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 106 дугаар тогтоол;

11/"Төрөөс эрдэс баялгийн салбарт баримтлах бодлого батлах тухай" Монгол Улсын Их Хурлын 2014 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 18 дугаар тогтоол;

12/"Төрөөс эрчим хүчний талаар баримтлах бодлого батлах тухай" Монгол Улсын Их Хурлын 2015 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 63 дугаар тогтоол;

13/""Монгол бичгийн үндэсний хөтөлбөр"-ийг батлах тухай" Монгол Улсын Их Хурлын 1995 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 43 дугаар тогтоол;

14/""Ус" үндэсний хөтөлбөр батлах тухай" Монгол Улсын Их Хурлын 2010 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 24 дүгээр тогтоол;  

15/"Уур амьсгалын өөрчлөлтийн үндэсний хөтөлбөр батлах тухай" Монгол Улсын Их Хурлын 2011 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 02 дугаар тогтоол;

16/"Үндэсний хөтөлбөр батлах тухай" Монгол Улсын Их Хурлын 1998 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 29 дүгээр тогтоол;   

17/""Монгол Улсын Төрийн албаны шинэтгэлийн дунд хугацааны стратеги"-ийн баримт бичгийг батлах тухай" Монгол Улсын Их Хурлын 2004 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 24 дүгээр тогтоол.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР