A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ

2015 оны 07 сарын 03 өдөр

Дугаар 70

Улаанбаатар хот

Төрийн өмчийг 2015-2016 онд хувьчлах, өөрчлөн байгуулах үндсэн чиглэл батлах тухай

Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.5 дахь заалтыг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1."Төрийн өмчийг 2015-2016 онд хувьчлах, өөрчлөн байгуулах үндсэн чиглэл"-ийг хавсралтаар баталсугай.

2.Төрийн өмчийг хувьчлах, өөрчлөн байгуулах үндсэн чиглэлд заасан хуулийн этгээдийг хувьчлах, өөрчлөн байгуулах ажлыг холбогдох хууль тогтоомжийн хүрээнд зохион байгуулахыг Монгол Улсын Засгийн газар /Ч.Сайханбилэг/-т даалгасугай.

3.Энэ тогтоолын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Монгол Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хороо /Ж.Батсуурь/-нд үүрэг болгосугай.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА З.ЭНХБОЛД