- Нүүр
- Сайдын тушаал
- ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ /Бэлэн бус хэлбэрээр торгууль оногдуулах/ - ХЗДХС-ын 2021 оны А218 дугаар тушаалаар хүчингүй болсон.
МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ ЗҮЙН САЙДЫН ТУШААЛ
2015 оны 8 дугаар сарын 28-ны өдөр
Улаанбаатар хот
Дугаар А/188
ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3 дахь хэсэгт заасныг үндэслэн ТУШААХ нь:
1. "Бэлэн бус хэлбэрээр торгууль оногдуулах журам"-ыг нэгдүгээр, Зөрчилд оногдуулсан торгуулийн мэдэгдэх хууда-ны загварыг хоёрдугаар хавсралтаар тус тус баталсугай.
2. Тушаалыг хэрэгжүүлж ажиллахыг Цагдаагийн ерөнхий газар /тэргүүн комиссар Р.Чингис/-т, тушаалын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар /Б.Үнэнбат/-т тус тус даалгасугай.
3. Энэхүү журмыг 2015 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.
САЙД Д.ДОРЛИГЖАВ
/ХЗДХС-ын 2018 оны А/33, 2018 оны А/184 дугаар тушаалаар нэмэлт, өөрчлөлт орсон/
ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН САЙДЫН ТУШААЛ
2021 оны 10 дугаар сарын 06-ны өдөр
Дугаар А/218
Улаанбаатар хот
Тушаал хүчингүй болсонд тооцох тухай
Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийг үндэслэн ТУШААХ нь:
1.Монгол Улсын Засгийн газрын 2021 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн "Журам, маягт батлах тухай" 135 дугаар тогтоол батлагдсантай холбогдуулан Хууль зүйн сайдын 2015 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн "Журам батлах тухай" А/188 дугаар тушаалыг хүчингүй болсонд тооцсугай.
САЙД Х.НЯМБААТАР
Текст томруулах
A
A
A