- Нүүр
- Сайдын тушаал
- ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ /ХЗДХС-ын 2018 оны А/207 дугаар тушаалаар хүчингүй болсон/
/ХЗДХС-ын 2018 оны А/207 дугаар тушаалаар хүчингүй болсон/
МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ ЗҮЙН САЙДЫН ТУШААЛ
2015 оны 9 дүгээр сарын 2-ны өдөр
Улаанбаатар хот
Дугаар А/193
ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ
Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.2, Иргэний бүртгэлийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.3 дахь хэсгийг тус тус үндэслэн ТУШААХ нь:
1.Иргэний улсын бүртгэл хөтлөх журам-ыг хавсралтаар баталсугай.
2.Энэхүү журмын биелэлтийг хангуулж, үйл ажиллагаандаа мөрдөж ажиллахыг Улсын бүртгэлийн ерөнхий газрын дарга /Ц.Пүрэвдорж/-д үүрэг болгосугай.
3.Энэ тушаал батлагдсантай холбогдуулан Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын Журам батлах тухай 2013 оны 4 дүгээр 30-ны өдрийн 527 дугаар тушаалыг хүчингүй болгохыг Улсын бүртгэлийн ерөнхий газрын дарга /Ц.Пүрэвдорж/-д даалгасугай.
Текст томруулах
A
A
A