Хэвлэх DOC Татаж авах

Сангийн сайдын 2015 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 333 дугаар тушаалын нэгдүгээр хавсралт

 

НЭМЭГДСЭН ӨРТГИЙН АЛБАН ТАТВАРЫН ХАСАЛТ ХИЙХ, БУЦААН ОЛГОХ, ТЭДГЭЭРИЙГ НЯГТЛАН БОДОХ БҮРТГЭЛД ТУСГАХ ЖУРАМ

 

Нэг. Ерөнхий зүйл

1.1.Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хууль (цаашид “Хууль” гэх)-ийн дагуу нэмэгдсэн өртгийн албан татвар (цаашид “албан татвар”, эсхүл “НӨАТ” гэх)-ын хасалт хийх, албан татварыг буцаан олгох, буцаан олголтыг хянан баталгаажуулах, тэдгээрийг нягтлан бодох бүртгэлд тусгахад энэхүү журмын зорилго оршино.

1.2.Энэ журмын хүрээнд дараах харилцааг зохицуулна:

1.2.1.албан татвар суутган төлөгчийн төлсөн албан татварыг хасалт хийх, буцаан олгох;

1.2.2.дипломат төлөөлөгчийн болон консулын газрын албан ажлын болон тэдгээрт ажиллагсдын хувийн хэрэгцээнд зориулж Монгол Улсын нутаг дэвсгэрт худалдан авсан бараа, ажил, үйлчилгээнд төлсөн албан татварыг буцаан олгох.

Хоёр. Худалдаж авсан бараа, гүйцэтгэсэн ажил, үзүүлсэн үйлчилгээнд төлсөн албан татварын хасалт хийх

2.1.Албан татварын хасалт (цаашид “хасалт” гэх)-ыг албан татварын падаан, гаалийн мэдүүлэг болон Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хууль (цаашид “хууль” гэх)-ийн 14.1.3-т заасан этгээдийн хувьд төлбөрийн баримт зэргийг үндэслэн хийх бөгөөд дараах шалгуурыг хангасан байна:

2.1.1.албан татвар ногдох үйлдвэрлэл, үйлчилгээний зориулалтаар худалдаж авсан, эсхүл импортолсон бараа, ажил, үйлчилгээнд төлсөн байх;

2.1.2.хуульд заасны дагуу хасалт хийхийг зөвшөөрсөн бараа, ажил, үйлчилгээнд төлсөн байх.

2.2.Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14.9-д заасан хасалтыг дараах байдлаар тооцно:

2.2.1.үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэн явуулахад зориулан худалдан авсан үндсэн ба туслах материал, түүхий эд, шатахуун, тослох материал болон дулааны эрчим хүч, шуудан холбооны үйлчилгээ, бусдаар гүйцэтгүүлсэн ажил, үйлчилгээний төлбөр зэргийг зориулалтын дагуу зарцуулж, тухайн үйлдвэрлэл, үйлчилгээний өртөгт шингээсэн анхан шатны баримт болон нягтлан бодох бүртгэлийн дансны бичилтийг үндэслэн албан татвар ногдох үйлдвэрлэл, үйлчилгээнд зарцуулсан хэсэгт ногдох албан татварыг хасах;

2.2.2.хасалтыг эрх бүхий этгээдээс баталсан үйлдвэрлэж буй бараа, бүтээгдэхүүний орц, норм, техникийн хүчин чадал, түүнд зарцуулагдах сэлбэг, шатахууны норм, нормативт үндэслэн хийнэ;

2.2.3.энэ журмын 2.2.1-д заасны дагуу хасалт хийх боломжгүй бол хасагдах албан татварын хэмжээг тодорхойлохдоо тухайн тайлангийн хугацааны албан татвар ногдох борлуулалтын орлогын дүнг мөн хугацааны борлуулалтын орлогын дүнд хувааж, нийт борлуулалтад эзлэх албан татвар ногдох борлуулалтын хувийг тодорхойлон, уг хувиар тайлангийн хугацааны худалдан авалтад төлсөн албан татварын нийт дүнг үржүүлэн, хасагдах албан татварын дүнг гаргана.

2.3.Албан татвар суутган төлөгч Хуулийн 13.1.3-д заасан бараа, ажил, үйлчилгээ борлуулсан тохиолдолд энэ журмын 2.2 дахь заалт хамаарахгүй.

2.4.Албан татвар ногдох үйлдвэрлэл үйлчилгээтэй холбоогүйгээр худалдаж авсан, эсхүл импортолсон бараа, ажил, үйлчилгээнд төлсөн албан татварын хасалтыг хийхгүй.

2.5.Хуулийн 14.11-д заасан шаардах эрхийг худалдан авах замаар санхүүжилт хийх гэрээний дагуу болон зээлээр худалдан авсан бараа, ажил, үйлчилгээний албан татварын хасалтыг төлбөр хийсэн хуваарийг үндэслэн хийнэ.

2.6.Албан татварын хасалтыг хийхдээ зөвхөн тайлант хугацаанд хамаарах импортоор оруулсан болон худалдан авсан бараа, ажил, үйлчилгээнд төлсөн албан татварыг төсөвт төлөх албан татвараас хасч тооцно.

2.7.Хуулийн 14.1-д заасны дагуу тухайн сард хийх хасалтын хэмжээ нь уг хугацаанд төлбөл зохих албан татварын дүнгээс их байвал мөн хуулийн 14.8-д заасны дагуу зохицуулна.

2.8.Энэ журмын 2.7-д заасны дагуу илүү төлсөн албан татварыг буцаан олгох, суутган тооцох харилцааг энэ журмын 3, 4 дүгээр зүйлд заасны дагуу зохицуулна.

Гурав. Албан татварын буцаан олголт, суутган тооцуулалт хийлгэх

3.1.Албан татвар суутган төлөгч нь Хуулийн 15.1.1-д заасны дагуу илүү төлсөн албан татвараа буцаан авах хүсэлт гаргана.

3.2.Энэ журмын 1.2.2-т заасны дагуу дипломат төлөөлөгчийн болон консулын газар нь тухайн сард төлсөн албан татвар буцаан авах хүсэлтээ дараах баримт бичгийн хамт бичгээр үйлдэн татварын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад дараа сарын 10-ны өдрийн дотор хүргүүлнэ:

3.2.1.энэ журмын 1-р хавсралтаар баталсан тухайн сард дотоодын зах зээлээс худалдан авсан бараа, ажил, үйлчилгээнд төлсөн албан татвартай худалдан авалтын тайлан (цаашид “тайлан” гэх);

3.2.2.бараа, ажил, үйлчилгээ борлуулсан этгээд (цаашид “бэлтгэн нийлүүлэгч” гэх)-ийн үйлдсэн нэмэгдсэн өртгийн албан татварын падаан;

3.2.3.төлсөн төлбөрийн баримт;

3.2.4.буцаан олголтыг хүлээж авах нэхэмжлэх;

3.2.5.Монгол Улсад суугаа дипломат төлөөлөгчийн болон консулын газрын хувьд Монгол Улсаас тухайн улсад суугаа дипломат төлөөлөгчийн болон консулын газрыг ямар нөхцөлөөр албан татвараас чөлөөлдөг талаар тодорхойлсон Монгол Улсын Гадаад харилцааны яамны албан бичиг.

3.3.Дипломат төлөөлөгчийн болон консулын газар нь энэ журмын 3.2.1-д заасан тайланг хүргүүлэхдээ энэ журмын дагуу тухайн тайлант хугацаанд дотоодын зах зээлээс худалдан авсан бараа, ажил, үйлчилгээнд бэлтгэн нийлүүлэгчээс олгосон албан татварын падааныг цахим татварын системээр шивж, илгээнэ.

3.4.Татварын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагаас дипломат төлөөлөгчийн болон консулын газарт албан татвар суутган төлөгчийн дугаартай адилтгах дугаар олгох бөгөөд энэ дугаарыг албан татварын тайлан, албан татварын падаанд тусгасан байна.

3.5.Монгол Улсад суугаа дипломат төлөөлөгчийн болон консулын газарт ажиллагсад нь хувийн хэрэгцээндээ зориулан Монгол Улсын нутаг дэвсгэрт худалдаж авсан бараа, ажил, үйлчилгээнд төлсөн албан татварыг буцаан авах хүсэлтээ өөрийн ажилладаг дипломат төлөөлөгчийн болон консулын газрын нэр дээр нэгтгэн гаргах бөгөөд албан татварын падаан дээр энэ журмын 3.4-т заасан дугаарыг бичүүлнэ.

3.6.Монгол Улсын Их Хурлаас соёрхон баталсан Монгол Улсын олон улсын гэрээний дагуу албан ажлын болон өөрийн ажиллагсдын хувийн хэрэгцээнд зориулан Монгол Улсын нутаг дэвсгэрт худалдан авсан бараа, ажил, үйлчилгээ нь албан татвараас чөлөөлөгдөх олон улсын байгууллагын жагсаалтыг санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь жил бүрийн нэгдүгээр сард багтаан татварын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад хүргүүлнэ.

Дөрөв. Төсвөөс буцаан олгох, суутган тооцох нэмэгдсэн өртгийн албан татварыг шалган баталгаажуулах

4.1.Татварын алба энэ журмын 3.1-д заасан албан татвар суутган төлөгчийн хүсэлтийг хүлээн авснаас хойш ажлын 15 өдөрт багтаан албан татварын ногдол, төлөлтийн байдлыг шалгаж, албан татварын илүү төлөлтийн дүнг баталгаажуулах актыг үйлдэн албан татварыг буцаан олгуулах саналын хамт татварын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад хүргүүлнэ.

4.2.Татварын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага энэ журмын 3.2-т заасан дипломат төлөөлөгчийн болон консулын газрын хүсэлт, 4.1-д заасан татварын албадаас ирүүлсэн акт, саналыг хүлээн авснаас хойш ажлын 7 хоногт багтаан хянаж, албан татварыг буцаан олгох, суутган тооцох эсхүл дахин хянахаар шийдвэрлэсэн тухай бичгээр буюу цахим хэлбэрээр албан татвар суутган төлөгч буюу дипломат төлөөлөгчийн болон консулын газар (цаашид “буцаан олголт хүссэн этгээд” гэх)-т мэдэгдэнэ. Мэдэгдэлд буцаан олгох албан татварын хэмжээ, өөрчлөгдсөн болон дахин хянах болсон үндэслэл зэргийг бичсэн байна.

4.3.Буцаан олголтыг дахин хянахаар шийдвэрлэсэн бол хяналтыг энэ тухай мэдэгдсэнээс хойш ажлын 3 өдөрт багтаан хийж, акт үйлдэнэ.

4.4.Татварын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага энэ журмын 4.2, 4.3-т заасны дагуу хянаж, баталгаажуулсан буцаан олгох албан татварын хүсэлтийг шийдвэрлэснээс хойш ажлын 2 өдөрт багтаан энэ журмын 2, 3-р хавсралтаар баталсан маягтаар гаргаж, Санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлнэ.

4.5.Хэрэв албан татвар суутган төлөгч нь баталгаажуулсан буцаан олгох албан татварыг улс, орон нутгийн төсөвт төлөх бусад татварын өрөнд шилжүүлэн тооцуулах хүсэлт гаргавал татварын алба энэ журмын 4.1-д заасан журмын холбогдох этгээдийн татварын өрийн хэмжээ болон суутган тооцох татварын хэмжээг хянан баталгаажуулж Санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлнэ.

Тав. Албан татварыг буцаан олгох, бусад татварын өрөнд суутган тооцох

5.1.Санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь энэ журмын 4.4, 4.5-д заасан саналыг хүлээн авснаас хойш ажлын 45 хоногт багтаан илүү төлөлтийг бусад татварын өрөнд суутган тооцох, буцаан олгох асуудлыг дараах журмаар шийдвэрлэнэ:

5.1.1.Төсвийн бодлого, төлөвлөлт хариуцсан нэгж нь саналыг хүлээн авснаас хойш ажлын 40 хоногт багтаан саналыг хянаж, буцаан олголт хүссэн этгээдэд албан татвар буцаан олгох болон бусад татварын өрөнд суутган тооцох санхүүжилтийн эрхийг нээн, санхүүжилтийн мэдэгдлийг дөрөвдүгээр хавсралтын дагуу бичиж, санхүүжилт хариуцсан Төрийн сангийн нэгжид хүргүүлнэ;

5.1.2.Албан татвар буцаан олголт, суутган тооцооллыг дараах байдлаар хийнэ. Үүнд:

а. Албан татвар суутган төлөгчийн илүү төлсөн албан татвараас түүний улс, орон нутгийн төсөвт төлөх бусад татварын өрөнд суутгах суутгалыг зөвхөн харьяа татварын албадын холбогдох шатны төрийн сан дахь дансанд шилжүүлэх;

б. Албан татвар суутган төлөгчийн төсвөөс буцаан авах албан татварыг тэдгээрийн холбогдох данс руу шилжүүлэх;

в. Гадаадын дипломат төлөөлөгчийн болон консулын газрууд, тэдгээрт ажиллагсдын дотоодын зах зээлээс худалдан авсан бараа, ажил, гүйлгээнд төлсөн албан татварыг тэдгээрийн холбогдох данс руу шилжүүлэх;

5.1.3.Төрийн сан хариуцсан нэгж нь санхүүжилтийн эрхийн мэдэгдлийн дагуу төсвийн орлогын төлөвлөгөөний биелэлттэй уялдуулан албан татвар буцаан олголт, суутган тооцооллыг санхүүжүүлнэ.

5.2.Төрийн сан хариуцсан нэгж Төсвийн бодлого, төлөвлөлт хариуцсан нэгж болон Татварын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагууд бусад татварын өрөнд суутган тооцож улс, орон нутгийн төсөвт төлсөн болон албан татвар суутган төлөгч, дипломат төлөөлөгчийн болон консулын газар, тэдгээрт ажиллагсдад буцаан олгосон албан татварыг дараа сарын 8-ны дотор тооцоо нийлж баталгаажуулна.

5.3.Дипломат төлөөлөгчийн болон консулын газрын ажиллагсад илүү төлсөн татвараа буцааж авахтай холбоотой дансыг буруу өгсөн бол буцсан гүйлгээг төрийн сан хариуцсан нэгж Төсвийн бодлого, төлөвлөлт хариуцсан нэгжид эргэн мэдээлж, зөв дансыг өгсний үндсэн дээр дахин эрх нээнэ.

5.4.Улсын төсвөөс албан татварын буцаан олголтыг хийсэн тухай бүр татварын бүртгэл мэдээллийн нэгдсэн систем (цаашид “ТБМНС”)-д буцаан олголтыг бүртгэх тухай албан бичгийг Татварын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага нь татвар төлөгчийн харьяалагдах татварын албадад хүргүүлж, хяналт тавина.

Зургаа. Албан татварыг анхан шатны бүртгэлд тусгах

6.1.Албан татвар суутган төлөгч нь худалдан авагч этгээдэд бараа, ажил, үйлчилгээг борлуулсан тухай бүр Хуулийн 4.1.14-т заасан агуулгаар төлбөрийн баримт олгоно.

6.2.Албан татвар суутган төлөгч хоорондоо бараа, ажил, үйлчилгээ борлуулсан бол төлбөрийн баримтанд үндэслэсэн Хуулийн 4.1.13-т заасан агуулгаар албан татварын падааныг үйлдэнэ. Нэг буюу түүнээс дээш төлбөрийн баримтыг хамтатган албан татварын падааныг үйлдэж болно.

6.3.Албан татварын падааныг үндэслэн албан татвар суутган төлөгчийн тухайн тайлангийн хугацаанд хасагдах албан татварын хэмжээг тодорхойлно.

6.4.Хуулийн 14.1.3, 14.1.4-т зааснаас бусад худалдан авалтын хасалтыг албан татварын падааныг үндэслэн хийнэ.

6.5.Хуулийн 14.1.3-д заасны дагуу төлсөн албан татварын хасалтыг албан татвар суутган төлөгчөөс олгосон төлбөрийн баримтыг, Хуулийн 14.1.4-т заасан албан татварын хасалтыг анхан шатны баримт (гарал үүслийн гэрчилгээ, эрхлэх үйл ажиллагааг нотлох бичиг баримт)-ыг тус тус үндэслэн хийнэ.

6.6.Импортын бараанд төлсөн албан татварын хасалтыг гаалийн мэдүүлгийг үндэслэнэ.

Долоо. Нягтлан бодох бүртгэл, тайланд тусгах

7.1.Албан татвар суутган төлөгчөөр бүртгэгдсэн аливаа этгээд нь албан татварын ногдуулалт, хасалт, төлөлтийг тодорхойлохтой холбогдуулан Санхүү, төсвийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний тушаалаар батлагдсан “Мөнгөний орлогын журнал”, “Мөнгөний зарлагын журнал”, “Борлуулалтын журнал”, “Худалдан авалтын журнал”-ыг хөтөлнө.

7.2.“Мөнгөний орлогын журнал”, “Мөнгөний зарлагын журнал”-уудад төлбөр нь мөнгөөр хийгдсэн борлуулалт болон худалдан авалтыг, “Борлуулалтын журнал”, “Худалдан авалтын журнал”-д зээлээр хийсэн борлуулалт болон худалдан авалтыг тусгах бөгөөд журналыг хөтлөхдөө “Аж ахуйн нэгж, байгууллагад нийтлэг хэрэглэгдэх нягтлан бодох бүртгэлийн маягтыг хөтлөх аргачлал”-ыг баримтална.

7.3.“Худалдан авалтын журнал”-д бичигдсэн зээлээр хийсэн худалдан авалтанд ногдох албан татварыг “Төлөгдөөгүй НӨАТ-ын тооцоо” дансны ДТ-д бүртгэх бөгөөд төлбөр нь хийгдсэн тухай бүр уг дансны КТ-ээс “НӨАТ-ын тооцоо” дансны ДТ-д хаана.

7.4.“Мөнгөний орлогын журнал”, “Борлуулалтын журнал”-ыг үндэслэн борлуулсан бараа, ажил, үйлчилгээндээ ногдуулан худалдан авагчаас нэхэмжилсэн буюу тухайн тайлангийн хугацаанд ногдуулсан албан татварын хэмжээг, “Мөнгөний зарлагын журнал”-ыг үндэслэн худалдан авсан бараа, ажил, үйлчилгээнд төлсөн буюу тухайн тайлангийн хугацаанд хасагдах албан татварын хэмжээг тус тус тодорхойлно.

7.5.Мал аж ахуй, газар тариалангийн үйлдвэрлэл эрхэлдэг хувь хүн, хуулийн этгээд өөрөө бэлтгэсэн, тариалсан үйлдвэрлэлийн анхан шатны боловсруулалтад ороогүй мах, сүү, өндөг, арьс шир, төмс, хүнсний ногоо, жимс жимсгэнэ, түүнчлэн дотоодод үйлдвэрлэсэн гурилыг дотоодын үйлдвэрлэгчдэд борлуулсан бол үнийн дүнд нь албан татварын 10 хувь шингэсэн гэж үзэж “Мөнгөн зарлагын журнал”, “Худалдан авалтын журнал”-д бичилт хийх ба эдгээрийг хэрэглэж буй дотоодын үйлдвэрлэгч худалдан авалтын нийт үнийн дүнг 110-т хувааж, 10-аар үржүүлэн гарсан дүнгээр “НӨАТ-ын тооцоо” дансны ДТ-д, үнийн дүнг 110-т хувааж 100-аар үржүүлэн гарсан дүнгээр холбогдох бараа материалын дансны ДТ-д бичиж бүртгэнэ.

7.6.Албан татвар суутган төлөгч аливаа этгээд, үйлдвэрлэл, үйлчилгээний зориулалтаар импортолсон бараа болон бусдаас худалдан авсан бараа, ажил, үйлчилгээний зарим хэсгийг албан татвар ногдох үйлдвэрлэл, үйлчилгээнд, зарим хэсгийг нь албан татвараас чөлөөлөгдсөн үйлдвэрлэл, үйлчилгээнд буюу албан татвар ногдохгүй хэрэглээнд ашиглаж байгаа бол худалдан авалтанд төлсөн албан татварын хасалтын тооцоог энэ журмын 2.3 дахь заалтын дагуу хийнэ.

7.7.Борлуулалтын буцаалт, хөнгөлөлт, үнийн бууралттай холбогдон гарах албан татварын бууралтыг “НӨАТ-ын тооцоо” дансны ДТ-д, худалдан авалтын буцаалт, хөнгөлөлт, үнийн бууралттай холбогдох НӨАТ-ын хасалтын бууралтыг “НӨАТ-ын тооцоо” дансны Кт-д тус тус бүртгэнэ.

7.8.Барааг санхүүгийн түрээсээр худалдан авахад санхүүгийн түрээсийн төлбөр хийхээр тохирсон хуваарийг баримтлан албан татварыг ногдуулна. Хуулийн 13.5.7-д заасны дагуу санхүүгийн түрээсийн хүүг албан татвараас чөлөөлж, зөвхөн түрээсийн үндсэн төлбөрт ногдуулна. Санхүүгийн түрээсийн үндсэн төлбөр ба хүүгийн төлбөрийг Нягтлан бодох бүртгэлийн олон улсын стандарт 17-д заасны дагуу тооцно.

7.9.Албан татвар суутган төлөгчөөр бүртгэгдсэн бэлтгэн нийлүүлэгч ба худалдан авагч этгээдийн нягтлан бодох бүртгэлийн дансны бичилтийг хэрхэн хийхийг дараах жишээн дээр харуулав.

Жишээ 1: Бөөний худалдааны “А” компани гадаадын харилцагчдаа төлбөрийг мөнгөөр хийн 2016 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр нэг бүр нь 100 ам.доллар (ам.долларын ханшийг 1USD=1000 төгрөгөөр тооцох) албан татвар ногдох үнэлгээ бүхий 100 ширхэг зурагтыг импортлосон, гаалийн байгууллагад (гаалийн мэдүүлгийн дугаар 005483) хуулийн дагуу 1,000,000 төгрөгийн нэмэгдсэн өртгийн албан татварыг 2016.4.11-ний өдрийн 75 тоот шилжүүлгээр төлсөн. Тус компани Орхон аймаг дахь жижиглэн худалдааны “Б” компанид 4 дүгээр сарын 25-ны өдөр 50 ширхэг зурагтыг 2/10, n/30 нөхцөлтэй зээлийн гэрээ байгуулан, нэг бүрийг нь 121,000 төгрөгөөр (барааны үнэ 110,000 төг, НӨАТ 11,000 төг) үнэлж, 297 дугаартай албан татварын падаан бичсэн. “Б” компани эвдрэлтэй байсан 5 ширхэг зурагтыг 5 дугаар сарын 2-нд “А” компанид буцаасан бөгөөд “А” компани буцаалтыг хүлээн зөвшөөрсөн. “Б” компани хөнгөлөлтийн хугацаанд буюу 5 дугаар сарын 4-нд 470 тоот шилжүүлгээр төлбөрөө бүрэн хийсэн. Бэлтгэн нийлүүлэгч, худалдан авагч хоёр албан татвар суутган төлөгчөөр бүртгүүлсэн болно.

Бараа материалыг бүртгэх байнгын системийг ашиглаж байгаа үед:

“А” компанийн хувьд:

 

 

Дансны нэр

ДТ

КТ

 

4-р сарын 10

 

 

1

Бараа /100USD*1,000T*100ш/

10,000,000

 

 

Мөнгө

 

10,000,000

 

5-р сарын 11

 

 

2

НӨАТ-ын тооцоо

1,000,000

 

 

Мөнгө

 

1,000,000

 

5-р сарын 25

 

 

3

Авлага /Б компани/

6,050,000

 

 

   Борлуулалт /110,000Т*50ш/

 

5,500,000

 

   НӨАТ-ын тооцоо /11,000Т*50ш/

 

550,000

4

Борлуулсан барааны өртөг /100,000*50ш/

5,000,000

 

 

   Бараа

 

5,000,000

 

5-р сарын 2

 

 

5

Борлуулалтын буцаалт /110,000*5/

550,000

 

 

НӨАТ-ын тооцоо /11,000*5/

55,000

 

 

Авлага /Б компани/

 

605,000

6

Бараа /100,000Т*5ш/

500,000

 

 

   Борлуулсан барааны өртөг

 

500,000

 

5-р сарын 4

 

 

7

Мөнгө

5,336,100

 

 

Борлуулалтын хөнгөлөлт

99,000

 

 

НӨАТ-ын тооцоо

9,900

 

 

Авлага /Б компани/

 

5,445,000

 

“Б” Компанийн хувьд:

 

 

Дансны нэр

ДТ

КТ

 

4-р сарын 25

 

 

1

Бараа /50ш*110,000/

5,500,000

 

 

Төлөгдөөгүй НӨАТ-ын тооцоо

55,000

 

 

   Өглөг /А компани/

 

6,050,000

 

5-р сарын 2

 

 

2

Өглөг /А компани/

605,000

 

 

   Бараа /5ш*110,000Т/

 

550,000

 

Төлөгдөөгүй НӨАТ-ын тооцоо /5ш*11,000Т/

55,000

 

 

5-р сарын 4

 

 

3

Өглөг /А компани/

5,445,000

 

 

Бараа

 

99,000

 

Төлөгдөөгүй НӨАТ-ын тооцоо

 

9,900

 

Мөнгө

 

5,336,100

4

НӨАТ-ын тооцоо

485,100

 

 

Төлөгдөөгүй НӨАТ-ын тооцоо

 

485,100

 

Бараа материалыг бүртгэх цаг үеийн системийг хэрэглэж байгаа үед:

“А” компанийн хувьд:

 

 

Дансны нэр

ДТ

КТ

 

4-р сарын 10

 

 

1

Худалдан авалт /100USD*1,000*100ш/

10,000,000

 

 

   Мөнгө

 

10,000,000

 

4-р сарын 11

 

 

2

НӨАТ-ын тооцоо

1,000,000

 

 

   Мөнгө

 

1,000,000

 

4-р сарын 25

 

 

3

Авлага /Б компани/

6,050,000

 

 

   Борлуулалт /110,000Т*5/

 

5,500,000

 

   НӨАТ-ын тооцоо

 

550,000

 

5-р сарын 2

 

 

4

Борлуулалтын буцаалт /110,000Т*5/

550,000

 

 

НӨАТ-ын тооцоо

55,000

 

 

   Авлага /Б компани/

 

605,000

 

5-р сарын 4

 

 

5

Авлага

 

5,445,000

 

Борлуулалтын хөнгөлөлт /5,445,000*2%/

99,000

 

 

НӨАТ-ын тооцоо

9,900

 

 

Мөнгө

5,336,100

 

 

“Б” компанийн хувьд:

 

 

Дансны нэр

ДТ

КТ

 

4-р сарын 25

 

 

1

Худалдан авалт /50*110,000/

5,500,000

 

 

Төлөгдөөгүй НӨАТ-ын тооцоо

550,000

 

 

   Өглөг /А компани/

 

6,050,000

 

5-р сарын 2

 

 

2

Өглөг

605,000

 

 

Худалдан авалтын буцаалт /5*110,000/

 

550,000

 

Төлөгдөөгүй НӨАТ-ын тооцоо

 

55,500

 

5-р сарын 4

 

 

3

Өглөг

5,445,000

 

 

Худалдан авалтын хөнгөлөлт /5,445,000*2%/

 

99,000

 

Төлөгдөөгүй НӨАТ-ын тооцоо

 

9,900

 

Мөнгө

 

5,336,100

4

НӨАТ-ын тооцоо

485,100

 

 

Төлөгдөөгүй НӨАТ-ын тооцоо

 

485,100

 

Жишээ 2: Түрээслэгч компани 2016 оны 1 дүгээр сарын 1-нд түрээслүүлэгч компаниас тоног төхөөрөмж түрээслэн авсан ба түрээсийн гэрээнд дараах зүйлийг тусгасан байв. Үүнд:

1.Санхүүгийн түрээсийн хугацаа 6 жил, түрээслэгч жил бүрийн 12 дугаар сарын 31-нд 50,000 төгрөг түрээслэгчид төлнө.

2. 2016 оны 01 дүгээр сарын 01-нд түрээсийн тоног төхөөрөмжийн зах зээлийн үнэ 217,763 төгрөг байв.

3.Түрээслүүлэгчийн нуугдмал хүүгийн түвшин 10 хувь ба үүнийг түрээслэгч мэдэж байгаа.

Капиталын түрээсийн өр төлбөрийг өнөөгийн үнэ цэнээр бүртгэнэ. Үнэ цэнийг олохдоо олон удаагийн төлбөрийн өнөөгийн үнэ цэнийн хүснэгтийг ашиглаж болно.

Жил бүрийн 12-р сарын 31-нд 50,000 төгрөг төлөхдөө тодорхой хэсгээр үндсэн өрийг барагдуулж, тодорхой хэсгийг нь хүүгийн төлбөрт төлж байдаг. Чухам хэд нь өр төлбөр ба хүүгийн төлбөр вэ гэдгийг тооцохдоо Нягтлан бодох бүртгэлийн олон улсын стандартын дагуу үр ашигт хүүгийн аргыг ашигладаг.

Хэрэв түрээслэгч нь түрээслүүлэгчийн ашиглаж байгаа нуугдмал хүүгийн хэмжээг мэдэж байгаа эсвэл нуугдмал хүүгийн хувь нь түрээслэгчийн хүүгээс бага байвал түрээслэгч нь нуугдмал хүүгийн түвшинг түрээсийн төлбөрийн өнөөгийн үнэ цэнийг тооцохдоо ашигладаг.

Түрээслэгч компани

Түрээсийн өр төлбөрийн элэгдүүлэлтийн хүснэгт

 

Огноо

Түрээсийн төлбөр

Хүүгийн зардал

Түрээсийн өрийн бууралт

Түрээсийн өрийн үлдэгдэл

(a)

(b)

(c)=e*10%

(d)

(e)

2014.01.01

 

 

 

217,763

2015.01.01

50,000

21,776

28,224

189,539

2016.01.01

50,000

18,954

31,046

158,493

2017.01.01

50,000

15,849

34,151

124,343

2018.01.01

50,000

12,434

37,566

86,777

2019.01.01

50,000

8,678

41,322

45,454

2020.01.01

50,000

4,545

45,455

 

 

30,000

82,237

217,763

 

 

Дээрх хүснэгтээс харахад тухайн жилийн түрээсийн өр төлбөрийн эхний үлдэгдлийг 10 хувь буюу нуугдмал хүүгийн түвшнээр үржүүлсэн нь тухайн жилийн хүүгийн зардалтай тэнцүү байна. Түрээслэгч түрээсийн төлбөрийг төлөхдөө дараах журналын бичилт хийнэ. Үүнд:

 

Дансны нэр

ДТ

КТ

2014.01.01

 

 

Үндсэн хөрөнгө

217,763

 

   Түрээсийн өглөг

 

197,966

   Хойшлогдсон НӨАТ-ын тооцоо

 

19,797

 

 

 

2015.01.01

 

 

Хүүгийн зардал

21,776

 

   Хүүгийн өглөг

 

21,776

Түрээсийн өглөг

25,658

 

Хүүгийн өглөг

21,776

 

Хойшлогдсон НӨАТ-ын тооцоо

2,566

 

Мөнгө

 

50,000

 

 

 

Хойшлогдсон НӨАТ-ын тооцоо

 

2,566

НӨАТ-ын тооцоо

2,566

 

 

 

 

2016.01.01

 

 

Хүүгийн зардал

18,954

 

   Хүүгийн өглөг

 

18,954

 

 

 

Түрээсийн өглөг

28,224

 

Хүүгийн өглөг

18,954

 

Хойшлогдсон НӨАТ-ын тооцоо

2,822

 

Мөнгө

 

50,000

 

 

 

Хойшлогдсон НӨАТ-ын тооцоо

 

2,822

НӨАТ-ын тооцоо

2,822

 

 

 

 

2017.01.01

 

 

Хүүгийн зардал

15,849

 

   Хүүгийн өглөг

 

15,849

 

 

 

Түрээсийн өглөг

31,046

 

Хүүгийн өглөг

15,849

 

Хойшлогдсон НӨАТ-ын тооцоо

3,105

 

Мөнгө

 

50,000

 

 

 

Хойшлогдсон НӨАТ-ын тооцоо

 

3,105

НӨАТ-ын тооцоо

3,105

 

 

 

 

2018.01.01

 

 

Хүүгийн зардал

15,849

 

   Хүүгийн өглөг

 

15,849

 

 

 

Түрээсийн өглөг

34,151

 

Хүүгийн өглөг

12,434

 

Хойшлогдсон НӨАТ-ын тооцоо

3,415

 

Мөнгө

 

50,000

 

 

 

Хойшлогдсон НӨАТ-ын тооцоо

 

3,415

НӨАТ-ын тооцоо

3,415

 

 

Түрээсийн хугацааны эцэст, түрээсийн өр төлбөр нь үлдэгдэлгүй болно.

Жишээ 3: Хүнсний үйлдвэрлэл эрхэлдэг, албан татвар суутган төлөгчөөр бүртгэгдсэн “Б” компани нарийн боов үйлдвэрлэн борлуулдаг. Тайлант сард үндсэн үйлдвэрлэлийн борлуулалтын орлого 15000,0 мян.төг, мөн хугацаанд тахианы аж ахуй эрхэлдэг албан татвар суутган төлөгчөөр бүртгэгдээгүй “С” компаниас үйлдвэрлэлийн анхан шатны боловсруулалтад ороогүй 3520,0 мян.төгрөгний өндөгний үйлдвэрлэлийн түүхий эдийн зориулалтаар худалдан авсан бол тайлант сарын албан татварын тооцоо нь:

“Б” компани нь барааг худалдан авагчид албан татвартай үнээр борлуулсан гэвэл:

 

Дансны нэр

Дебит

Кредит

Мөнгөн хөрөнгө /Авлага/

16500,0

 

Борлуулалтын орлого

 

15000,0

НӨАТ-ын тооцоо

 

1500,0

 

“С” компаниас худалдан авсан өндөгийг төлбөрийг бүрэн төлж худалдан авсан гэвэл:

Бараа материал

3200,0

 

НӨАТ-ын тооцоо

320,0

 

Мөнгөн хөрөнгө

 

3520,0

 

Найм. Хяналт шалгалт, хариуцлага

8.1.Энэхүү журмын хэрэгжилтэд санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын Төсвийн бодлого, төлөвлөлт хариуцсан нэгж, Төрийн сан хариуцсан нэгж болон Татварын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага хяналт тавьж ажиллана.

8.2.Төсвөөс буцаан олгох албан татварын тооцооны үнэн зөвийг хянан баталгаажуулсан татварын алба, баримтын үнэн зөвийг албан татвар суутган төлөгч, дипломат төлөөлөгчийн болон консулын газар тус тус хариуцна.

8.3.Аудитын байгууллага хувь хүн, хуулийн этгээдийн санхүүгийн тайланг баталгаажуулахдаа албан татвартай холбоотой нягтлан бодох бүртгэлийн хөтлөлт энэ журмын дагуу хийгдсэн эсэхэд хяналт тавина.

8.4.Албан татвартай холбогдсон бүртгэлийг энэ журмын дагуу хөтлөөгүй, буруу хөтөлж төсөвт төлөх болон төсвөөс буцаан авах татварын хэмжээг зөв тодорхойлоогүй, илүү төлөлтийг буруу тодорхойлж төсвөөс нэхэмжилсэн аж ахуйн нэгж, байгууллага, албан тушаалтанд холбогдох хууль тогтоомжид заасан хариуцлага хүлээлгэнэ.

8.5.Буцаан олголт авах хүсэлт гаргагч этгээд нь албан татварын буцаан олголт авахтай холбогдох гомдлоо Татварын ерөнхий хуульд болон холбогдох бусад хуульд заасны дагуу гаргаж шийдвэрлүүлнэ.

 

 

---о0о---


Нэмэгдсэн өртгийн албан татварын хасалт хийх, буцаан олгох, тэдгээрийг нягтлан бодох бүртгэлд тусгах журмын 1 дүгээр хавсралт

 

Монгол Улсад суугаа дипломат төлөөлөгчийн болон консулын газрын албан ажлын болон тэдгээрт ажиллагсдын хувийн хэрэгцээнд зориулан Монгол Улсын нутаг дэвсгэрт худалдаж авсан бараа, ажил, үйлчилгээнд төлсөн нэмэгдсэн өртгийн албан татвартай худалдан авалтын тайлан

 

Татвар төлөгчийн дугаар:

Тайлант хугацаа:

Байгууллагын нэр:

 

Падаан үйлдсэн огноо

Падааны дахин давтагдашгүй төлбөрийн дугаар

Төлбөрийн баримт дахин давтагдашгүй дугаар

Бэлтгэн нийлүүлэгчийн нэр

Регистрийн дугаар

Бараа, ажил, үйлчилгээний нэр

Бараа, ажил, үйлчилгээний Код

Бараа, ажил, үйлчилгээний дүн

НӨАТ (төг)

Хянасан

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

НИЙТ ДҮН

 

 

 

 

 

 

Тайланг шалгаж, буцаан олгох НӨАТ-ын

баталгаажуулалт хийсэн: .......................................... /                            /

 

Тэмдэг

Баталгаажуулсан буцаан олголтын дүн:

......................................................................... /тоогоор/

..........................................................................................

.......................................................................................... /үсгээр/

 

Огноо:


Нэмэгдсэн өртгийн албан татварын хасалт хийх, буцаан олгох, тэдгээрийг нягтлан бодох бүртгэлд тусгах журмын 2 дугаар хавсралт

 

.... оны .... дугаар сард аж ахуйн нэгж, байгууллагуудад буцаан олгох нэмэгдсэн өртгийн албан татварын жагсаалт

 

/төгрөгөөр/

НӨАТ-ын суутган төлөгчийн нэр

Регистрийн дугаар

Үйл ажиллагааны чиглэл

НӨАТ суутган төлөгчөөр бүртгүүлсэн огноо

Хамруулсан хугацаа*

Харилцах банк

Дансны дугаар

Буцаан олгох НӨАТ-ын дүн

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

НИЙТ ДҮН

 

 

 

 

 

 

 

 

* Татварын албаны шалгалтаар нэмэгдсэн өртгийн албан татвар суутган төлөгчийн нэмэгдсэн өртгийн албан татварын буцаан олголтыг шалгаж хамруулсан хугацааг бичнэ.

 

 

ХЯНАН БАТАЛГААЖУУЛСАН:

 

ТАТВАРЫН ГАЗАР, ХЭЛТСИЙН ДАРГА

 

 .................................................................... /                                     /

 

ТАТВАРЫН УЛСЫН БАЙЦААГЧ:

 ................................................................... /                                      /

 

.... оны .... сарын ....-ны өдөр

 

 


Нэмэгдсэн өртгийн албан татварын хасалт хийх, буцаан олгох, тэдгээрийг нягтлан бодох бүртгэлд тусгах журмын 3 дугаар хавсралт

 

.... оны .... дугаар сард дипломат төлөөлөгчийн газрууд, тэдгээрт ажиллагсдад буцаан олгох нэмэгдсэн өртгийн албан татварын жагсаалт

 

/төгрөгөөр/

Нэр

Хамруулсан хугацаа

Харилцах банк

Дансны дугаар

Буцаан олгох НӨАТ-ын дүн

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

ХЯНАН БАТАЛГААЖУУЛСАН:

 

ТАТВАРЫН ГАЗАР, ХЭЛТСИЙН ДАРГА

 .................................................................... /                                     /

 

ТАТВАРЫН УЛСЫН БАЙЦААГЧ:

 ................................................................... /                                      /

 

 

 

 

.... оны .... сарын ....-ны өдөр

 


Нэмэгдсэн өртгийн албан татварын хасалт хийх, буцаан олгох, тэдгээрийг нягтлан бодох бүртгэлд тусгах журмын 4 дүгээр хавсралт

 

Нэмэгдсэн өртгийн албан татварын буцаан олголт олгох санхүүжилтийн мэдэгдэл

 

               ТАНИЛЦАВ

САНГИЙН САЙД . . . . . . . . . . . . . .

 

 

Санхүүжилтийн мэдэгдэл №                                                                                                                                                       Хувь-

 

 

20.. оны .... дугаар сарын ....-ны өдөр

 

Байгууллага, аж ахуйн нэгжийн нэр, харилцдаг татварын алба

Гүйлгээний утга

Регистрийн дугаар

Харилцагч банк

Дансны дугаар

Мөнгөний дүн (төгрөгөөр)

Бүлэг

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Бүлгийн дүн

 

НИЙТ ДҮН

 

 

 

ХЯНАСАН:

ТБТГ-ын дарга

ТОХ-ийн дарга

 

Мэдэгдэл бичсэн

хариуцсан мэргэжилтэн