Хэвлэх DOC Татаж авах

Засгийн газрын 2016 оны 101 дүгээр
          тогтоолын хавсралт


ИМПОРТЫН БАРААНЫ ГАРАЛ ҮҮСЛИЙН ДҮРЭМ

/ЗГ-ын 2016-12-28-ны өдрийн 209-р тогтоолоор хүчингүй болсонд тооцсон/

Нэг. Ерөнхий зүйл

1.1. Мэдүүлэгч импортын барааны гарал үүслийг тодорхойлж, гаалийн байгууллагад мэдүүлэх, гаалийн байгууллага барааны гарал үүслийг шалгаж, импортын бараанд гаалийн хөнгөлөлттэй буюу нэн тааламжтай, ердийн тариф хэрэглэхэд энэхүү дүрмийг мөрдөнө.

1.2. Хөнгөлөлттэй тарифыг Монгол Улсын олон улсын гэрээгээр тогтооно.

1.3. Импортын барааны гарал үүслийг тодорхойлох, гаалийн байгууллагад мэдүүлэх, гарал үүслийг шалгахтай холбогдох харилцааг Монгол Улсын олон улсын гэрээ, гаалийн тариф, гаалийн татварын тухай хууль тогтоомж болон энэ дүрмээр зохицуулна.

Хоёр. Импортын барааны гаалийн тариф хэрэглэх

2.1. Монгол Улстай барааны хөнгөлөлттэй тариф хэрэглэх талаар гэрээ байгуулсан улсаас импортоор оруулж байгаа бараанд хөнгөлөлттэй тариф хэрэглэнэ.

2.2. Засгийн газрын 2009 оны 87 дугаар тогтоолоор баталсан “Нэн тааламжтай тариф хэрэглэх улсын жагсаалт”-д заасан улсаас импортоор оруулж байгаа бараанд нэн тааламжтай тариф хэрэглэнэ.

2.3. Энэ дүрмийн 2.1, 2.2-т зааснаас бусад импортын бараанд ердийн тариф хэрэглэнэ.

Гурав. Импортын барааны гарал үүслийг
тодорхойлох, мэдүүлэх

3.1. Хөнгөлөлттэй тариф хэрэглэх импортын барааны гарал үүслийг Монгол Улсын олон улсын гэрээнд заасан ерөнхий нөхцөл (бүрэн гарал үүсэл, нийлмэл гарал үүсэл, үл тооцох хувь, орлох бараа, баглаа боодлын, ачилтын, тээвэрлэлтийн шаардлага, үл хамаарах ажиллагаа г.м.) болон бүтээгдэхүүний тусгай дүрмийн шалгуур (тарифын ангилал өөрчлөгдөх, өртгийн агууламжийн шаардлага хангасан байх, үйлдвэрлэлийн тодорхой технологи ашигласан байх г.м.)-ын дагуу тодорхойлно.

3.2. Нэн тааламжтай тариф хэрэглэх импортын барааны гарал үүслийг Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуулийн 27.2, 28-30 дугаар зүйл болон Монгол Улсын олон улсын гэрээнд заасан ерөнхий нөхцөлийг баримтлан тодорхойлно.

3.3. Мэдүүлэгч нэн тааламжтай, эсхүл хөнгөлөлттэй тарифаар гаалийн татвар төлөх тохиолдолд импортын барааны гарал үүслийг энэ дүрмийн 3.1, 3.2-т заасны дагуу тодорхойлж, гаалийн мэдүүлэг нөхөн бичих замаар гаалийн  байгууллагад  мэдүүлэх  бөгөөд  хэрэв  шаардлагатай  бол  түүнд  гарал үүслийг нотлох бусад баримт (тээврийн баримт, агуулахын бүртгэл, зардал үнийн тооцооны баримт г.м.)-ыг хавсаргана.

3.4. Мэдүүлэгч шаардлагатай тохиолдолд барааны гарал үүслийг нотлох зорилгоор барааны загвар, дээж холбогдох нэмэлт баримт, мэдээллийг гаалийн байгууллагад өгч болно.

3.5. Мэдүүлэгчийн хүсэлтээр барааны гарал үүслийг Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуулийн 27.3-т заасны дагуу урьдчилан тодорхойлж болох бөгөөд барааны гарал үүслийг урьдчилан тодорхойлох журмыг худалдааны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага батална.

Дөрөв. Импортын барааны гарал үүслийг шалгах,
шийдвэр гаргах

4.1. Гаалийн байгууллага нь мэдүүлэгч барааны гарал үүслийг зөв мэдүүлсэн эсэх, гарал үүслийг нотлох баримт үнэн зөв эсэх, гарал үүслийн ерөнхий нөхцөл, тусгай дүрмийн шалгуур болон бусад шаардлага хангасан эсэхийг шалгаж, тарифын хөнгөлөлт эдлүүлэх эсэх талаар шийдвэр гаргана.

4.2. Гаалийн байгууллага барааны гарал үүслийг дараах үе шатанд шалгаж болно:

     4.2.1. гаалийн бүрдүүлэлтийн явцад;

     4.2.2. гаалийн бүрдүүлэлтийн дараа.

4.3. Мэдүүлэгч гаалийн бүрдүүлэлтийн явцад гарал үүслийг үнэн зөв мэдүүлсэн эсэхийг гаалийн улсын байцаагч шалгаж, дараах шийдвэрийн аль нэгийг гаргана:

     4.3.1. хөнгөлөлттэй тариф хэрэглэх;

     4.3.2. хөнгөлөлттэй тариф хэрэглэхээс татгалзаж, нэн тааламжтай, эсхүл ердийн тарифаар гаалийн татвар ногдуулах.

4.4. Гаалийн улсын байцаагч энэхүү дүрмийн 4.3.1-д заасны дагуу хөнгөлөлттэй тариф хэрэглэх шийдвэр гаргасан тохиолдолд мэдүүлэгчийн мэдүүлсэн гаалийн тарифт өөрчлөлт орохгүй.

4.5. Гаалийн улсын байцаагч энэхүү дүрмийн 4.3.2-т заасны дагуу хөнгөлөлттэй тариф хэрэглэхээс татгалзсан бол мөн дүрмийн хавсралтаар баталсан “Тарифын хөнгөлөлт эдлүүлэхээс татгалзсан тухай шийдвэр”-ийг зааврын дагуу бөглөж баталгаажуулна.

4.6. Барааг эзэнд нь олгосны дараа мэдүүлэгч гарал үүслийг нотлох нэмэлт  баримтыг нөхөн бүрдүүлж, хөнгөлөлттэй, эсхүл нэн тааламжтай тарифт хамрагдах хүсэлт гаргасан, эсхүл энэхүү дүрмийн 4.3.2-т заасан гаалийн улсын байцаагчийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй, давж заалдсан тохиолдолд гаалийн улсын байцаагч уг бараа, холбогдох баримт бичиг, материалыг                 14 хоногийн дотор дахин шалгана. Энэ тохиолдолд тухайн бараанд хөнгөлөлттэй буюу нэн тааламжтай тариф хэрэглэх эсэх шийдвэрийг шалгалтын дүнг хүлээн авснаас хойш 3 хоногийн дотор тухайн гаалийн байгууллагын дарга гаргана.

4.7. Мэдүүлэгч энэхүү дүрмийн 4.6-д заасан шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй тохиолдолд гаалийн төв байгууллагад гомдол гаргаж болно. Энэ тохиолдолд уг асуудлыг гаалийн төв байгууллагын гарал үүслийн асуудал хариуцсан нэгж, шаардлагатай тохиолдолд бүрдүүлэлтийн дараах шалгалтын асуудал хариуцсан нэгж шалгаж шийдвэрлэнэ.

4.8. Энэхүү дүрмийн 4.6-д заасан нэмэлт нотлох баримт гаргаж өгөх хугацаа барааг анх эзэнд нь олгосноос хойш 1 жилээс хэтрэхгүй байна.

4.9. Монгол Улсын гаалийн байгууллага олон улсын холбогдох гэрээг үндэслэн гадаад улсын гаалийн байгууллагад албан ёсоор хүсэлт тавьж, импортын барааны гарал үүслийг шалган баталгаажуулж болно.

4.10. Гаалийн байгууллага шаардлагатай тохиолдолд экспортод гаргах барааны гарал үүслийг гадаад улсын эрх бүхий байгууллагын албан ёсны хүсэлтийг үндэслэн шалган баталгаажуулж болно.

Тав. Гаалийн татварын зөрүүг шийдвэрлэх

5.1. Энэ дүрмийн 4.6, 4.7-д заасны дагуу хөнгөлөлттэй тариф хэрэглэх шийдвэр гарсан тохиолдолд мэдүүлэгчийн илүү төлсөн татварыг Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуулийн 43.2.3-т заасны дагуу гаалийн байгууллага буцаан олгоно.

Зургаа. Бусад

6.1. Энэхүү дүрмийн хэрэгжилттэй холбогдон гарсан маргааныг холбогдох хууль тогтоомжийн дагуу шийдвэрлэнэ.

6.2. Гаалийн мэдүүлэг, барааны гарал үүслийг нотлох баримт бичиг, бусад мэдээлэл хоорондоо болон импортолсон барааны шинж чанартай зөрсөн, эсхүл холбогдох мэдээлэл дутуу, техник алдаа гарсан нь барааны гарал үүслийг үнэн зөв тогтооход саад болохооргүй бол жижиг алдаа гэж үзэж болно. Энэ тохиолдолд уг алдаа нь гаалийн улсын байцаагч энэхүү дүрмийн 4.3-т заасан шийдвэрийг гаргахад нөлөөлөхгүй.

 

---o0o---

 

 

Импортын барааны гарал үүслийн
         дүрмийн хавсралт


Тарифын хөнгөлөлт эдлүүлэхээс
татгалзсан тухай шийдвэр

(Маягтын нүүрэн тал)

... оны ...-р сарын ...-ны өдөр

.................... газар/хорооны гаалийн улсын байцаагч .................... овогтой .................... (хувийн дугаар ...... ) би .................... (хүлээн авагч аж ахуйн нэгж/иргэний нэр) нэрээр, ...... дугаар бүхий гаалийн мэдүүлгээр мэдүүлсэн нийт ... бараанаас дор дурдсан ... нэр төрлийн импортын бараанд тарифын хөнгөлөлт эдлүүлэхээс татгалзан, нэн тааламжтай/ердийн (тохирохгүйг нь дарж, тохирохыг нь хэвээр үлдээх) тарифаар гаалийн татвар ногдуулахаар шийдвэрлэсэн болно.

Барааны ангиллын код

Барааны бичиглэл

Барааны дэс дугаар

(ДДn)

Мэдүүлсэн гарал үүслийн улс     (ГҮУ)

Гарал үүслийн дүрмийн зөрүү

(ГҮДn)

Тарифын хөнгөлөлт эдлүүлэхээс татгалзсан үндэслэл

(TYn)

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

.................... газар/хорооны гаалийн улсын байцаагч .................... овогтой .................... /..................../

Жич: Шийдвэр гаргасан гаалийн улсын байцаагч татгалзсан үндэслэлээ тодорхой бичиж, гарын үсэг зурж хувийн тэмдэг дарна.

 

---o0o---

 

Тарифын хөнгөлөлт эдлүүлэхээс татгалзсан
тухай шийдвэрийг үйлдэх заавар

(Маягтын ар тал)

1. Гаалийн мэдүүлэг дэх хоёр буюу түүнээс дээш нэр төрлийн барааны хувьд өөр өөр шийдвэр гаргах бол шийдвэрт зөвхөн хөнгөлөлттэй, эсхүл нэн тааламжтай тариф эдлүүлэхээс татгалзсан барааг тусгана.

2. Шийдвэрийг 2 хувь үйлдэх бөгөөд 1 хувь нь шийдвэр гаргасан гаалийн байгууллагад үлдэж, нөгөө хувийг мэдүүлэгчид олгоно.

3. Шийдвэрийн багануудад хөнгөлөлттэй тариф хэрэглэхээс татгалзсан бараатай холбогдох дараах мэдээллийг бичнэ:

-барааны ангиллын код гэсэн баганад гаалийн мэдүүлгийн 23 дугаар хүснэгтэд бичсэн Уялдуулсан системийн дагуу 8 оронгийн түвшинд бичсэн импортын барааны ангиллын кодыг;

-барааны бичиглэл баганад гаалийн мэдүүлгийн 21 дүгээр хүснэгтийн барааны нэр төрлийг;

-мэдүүлсэн гарал үүслийн улс (ГҮУ) баганад тухайн гаалийн мэдүүлгийн     24 дүгээр хүснэгтийн гарал үүслийн улсын кодыг;

-шийдвэрийн ДДn гэсэн баганад гаалийн мэдүүлгийн 22 дугаар хүснэгтэд бичигдсэн барааны дэс дугаарыг;

-гарал үүслийн дүрмийн зөрүү (ГҮДn) гэсэн баганад тухайн дэс дугаарын барааны гарал үүслийн ерөнхий нөхцөл, тусгай дүрмийн шалгуурын код (энэ Зааврын 4-т заасан)-ыг;

-хөнгөлөлттэй тариф хэрэглэхээс татгалзсан үндэслэл (TYn) гэсэн баганад нэн тааламжтай, эсхүл хөнгөлөлттэй тарифаар гаалийн татвар ногдуулахаас татгалзсан үндэслэлийн код, зөрчлийн талаарх товч мэдээлэл (энэ Зааврын          5-д заасан)-ийг тус тус бичнэ.

4. Барааны гарал үүслийн ерөнхий нөхцөл, тусгай дүрмийн шалгуурын     код, нэр:

     1-бүрэн гарал үүсэл

     2-нийлмэл гарал үүсэл

     3-үл тооцох хувь

     4-орлох бараа

     5-баглаа боодлын, ачилтын шаардлага

     6-тээвэрлэлтийн шаардлага

     7-үл хамаарах ажиллагаа

     8-тарифын ангилал өөрчлөгдөх шалгуур

     9-өртгийн агууламжийн шаардлага хангасан байх шалгуур

     10-үйлдвэрлэлийн тодорхой технологи ашигласан байх шалгуур

     11-бусад /.................... тодорхой бичих/

5. Нэн тааламжтай, эсхүл хөнгөлөлттэй тарифаар гаалийн татвар  ногдуулахаас татгалзсан үндэслэлийн код, түүний агуулга:

     1-бичиг баримтын шалгалтын үр дүнд .................... зөрчил илэрсэн

     2-гаалийн биет үзлэгийн үр дүнд .................... зөрчил илэрсэн

     3-гарал үүслийн асуудал хариуцсан гаалийн улсын байцаагчийн шалгалтаар .................... зөрчил илэрсэн

     4-гаалийн удирдах дээд байгууллагын шалгалтаар .................... зөрчил илэрсэн
     5-бүрдүүлэлтийн дараах шалгалтаар .................... зөрчил илэрсэн

     6-Гаалийн тухайн хуулийн .................... заалтыг зөрчсөн

     7-Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуулийн                   .................... заалтыг зөрчсөн

     8-олон улсын гэрээгээр тохирсон гарал үүслийн .................... ерөнхий нөхцөл хангаагүй

     9-бүтээгдэхүүний тусгай дүрмийн .................... шалгуур хангаагүй

     10-бусад үндэслэл /.................... тодорхой бичих/

 


---о0о---