A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2016 оны 1 дүгээр сарын 11-ний өдөр

Дугаар 35

Улаанбаатар хот

НОГООН ХӨГЖЛИЙН БОДЛОГЫГ ХЭРЭГЖҮҮЛЭХ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТӨЛӨВЛӨГӨӨ БАТЛАХ ТУХАЙ

Засгийн газрын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Улсын Их Хурлын 2014 оны 43 дугаар тогтоолыг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. "Ногоон хөгжлийн бодлогыг хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөө"-г хавсралт ёсоор баталсугай.

2. Төлөвлөгөөнд тусгагдсан арга хэмжээг жил бүрийн эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэлд, хэрэгжүүлэхэд шаардагдах хөрөнгийг улс, орон нутгийн төсөвт тусган, олон улсын байгууллага, хандивлагч орон, хувийн хэвшлийн хөрөнгө оруулагчдыг татан оролцуулах замаар санхүүжүүлэх арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг Засгийн газрын гишүүд, аймаг, нийслэлийн Засаг дарга нарт даалгасугай.

3. Төлөвлөгөөний хэрэгжилтийг нэгдсэн удирдлагаар хангаж, биелэлтэд нь хяналт тавьж ажиллахыг Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд Н.Батцэрэгт даалгасугай.

Монгол Улсын Ерөнхий сайд Ч.САЙХАНБИЛЭГ

Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд Н.БАТЦЭРЭГ