A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2016 оны 6 дугаар сарын 28-ны өдөр

Дугаар 344

Улаанбаатар хот

ҮНДЭСНИЙ ЧАНАРЫН ХӨТӨЛБӨР БАТЛАХ ТУХАЙ

Хөгжлийн бодлого төлөвлөлтийн тухай хуулийн 10.2, 10.6-д заасныг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. "Үндэсний чанарын хөтөлбөр"-ийг 1 дүгээр, Чанарын үндэсний зөвлөлийн бүрэлдэхүүнийг 2 дугаар хавсралт ёсоор тус тус баталсугай.

2. Хөтөлбөрийг хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөг баталж, хэрэгжилтийн явц, үр дүнг жил бүрийн I улиралд багтаан Засгийн газарт танилцуулж байхыг Монгол Улсын Шадар сайд Ц.Оюунбаатарт үүрэг болгосугай.

3. Хөтөлбөрт тусгасан зорилтуудыг хэрэгжүүлэх үйл ажиллагаанд 2016 онд шаардагдах хөрөнгийг улсын төсөвт дарамт учруулахгүйгээр олон улсын байгууллага, гадаад, дотоодын зээл, тусламж, холбогдох төсвийн эх үүсвэрээс санхүүжүүлэх арга хэмжээ авч ажиллахыг Монгол Улсын Шадар сайд Ц.Оюунбаатар, Сангийн сайд Б.Болор, аймаг, нийслэлийн Засаг дарга нарт даалгасугай.

4. Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Хөтөлбөр батлах тухай" Засгийн газрын 2002 оны 7 дугаар сарын 8-ны өдрийн 146 дугаар тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.

Монгол Улсын Ерөнхий сайд Ч.САЙХАНБИЛЭГ

Монгол Улсын Шадар сайд Ц.ОЮУНБААТАР