A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2017 оны 1 дүгээр сарын 25-ны өдөр

Дугаар 32

Улаанбаатар хот

ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ

Цэргийн албаны тухай хуулийн 7.9-д заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. "Оюутан-цэрэг"-т цэргийн мэргэжил олгох сургалтын журмыг хавсралт ёсоор баталсугай. 2. Энэ тогтоолын 1 дүгээр зүйлд заасан журмыг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулан биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Батлан хамгаалахын сайд Б.Бат-Эрдэнэд үүрэг болгосугай.

3. "Оюутан-цэрэг" сургалтыг хэрэгжүүлэхэд шаардагдах зардлыг жил бүрийн улсын төсөвт тусгаж байхыг Батлан хамгаалахын сайд Б.Бат-Эрдэнэ, Сангийн сайд Б.Чойжилсүрэн нарт даалгасугай.

Монгол Улсын Ерөнхий сайд Ж.ЭРДЭНЭБАТ

Батлан хамгаалахын сайд Б.БАТ-ЭРДЭНЭ