- Нүүр
- Сайдын тушаал
- Аргачлал шинэчлэн батлах тухай /БХБС-ын 2018 оны 208 дугаар тушаалаар хүчингүй болсон/
/БХБС-ын 2018 оны 208 дугаар тушаалаар хүчингүй болсон/
МОНГОЛ УЛСЫН БАРИЛГА, ХОТ БАЙГУУЛАЛТЫН САЙДЫН ТУШААЛ
2018 оны 1 дүгээр сарын 25-ны өдөр
Улаанбаатар хот
Дугаар 15
Аргачлал шинэчлэн батлах тухай
Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Газрын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1.5 дахь заалтыг тус тус үндэслэн ТУШААХ нь:
1.Газар эзэмших, ашиглах эрхийн дуудлага худалдааны анхны үнэ тодорхойлох аргачлал-ыг хавсралтаар шинэчлэн баталсугай.
2.Энэ тушаалын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Хот байгуулалт, газрын харилцааны бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар /Б.Гүнболд/-т үүрэг болгосугай.
3.Энэ тушаал батлагдсантай холдбогдуулан Барилга, хот байгуулалтын сайдын 2015 оны 234 дүгээр тушаалыг хүчингүй болсонд тооцсугай.
Текст томруулах
A
A
A