- Нүүр
- УИХ-аас томилогддог байгууллагын дарга, түүнтэй адилтгах албан тушаалтны шийдвэр
- ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ /Банкны нөхцөлт удирдлага хэрэгжүүлэх/

МОНГОЛБАНКНЫ ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ТУШААЛ
2018 оны 12 дугаар сарын 07-ны өдөр
Дугаар А-312
Улаанбаатар хот
ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ
Төв банк (Монголбанк)-ны тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 1 дэх заалт, 28 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 2 дахь заалт, Банкны тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.2 дахь хэсэг, Банкны хяналт шалгалтын хорооны 2018 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн хуралдааны тэмдэглэлийг тус тус үндэслэн ТУШААХ нь:
1."Банкны нөхцөлт удирдлага хэрэгжүүлэх, бүрэн эрхт төлөөлөгчийн ажиллах журам"-ыг хавсралтаар баталсугай.
2.Батлагдсан журмыг хэрэгжүүлж ажиллахыг Хяналт шалаглтын газар (Н.Батсайхан)-т даалгасугай.
3.Энэ тушаалын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Дотоод аудитын газар (Д.Аюуш)-т үүрэг болгосугай.
4.Энэ тушаал батлагдсантай холбогдуулан Монголбанкны Ерөнхийлөгчийн 2000 оны 8 дугаар сарын 11-ний өдрийн 388 дугаар тушаалаар батлагдсан "Банкинд онцгой дэглэм тогтоох тухай журам"-ыг хүчингүй болсонд тооцсугай.
МОНГОЛБАНКНЫ ЕРӨНХИЙЛӨГЧ Н.БАЯРТСАЙХАН
Текст томруулах
A
A
A
