- Нүүр
- УИХ-аас томилогддог байгууллагын дарга, түүнтэй адилтгах албан тушаалтны шийдвэр
- ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ-/Монгол банкны ерөнхийлөгчийн тушаал "Банкны үйл ажиллагаанд хийх хязгаарлалтыг тооцох, хангах, тайлагнах, хяналт тавих журам"/

МОНГОЛБАНКНЫ ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ТУШААЛ
2019 оны 2 дугаар сарын 12-ны өдөр
Дугаар А-36
Улаанбаатар хот
ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ
Төв банк (Монголбанк)-ны тухай хуулийн 28 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 2 дахь заалт, Банкны тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.19 дэх заалт, 17 дугаар зүйлийн 17.7 дахь хэсэг, 33 дугаар зүйлийн 33.4 дэх хэсгийг тус тус үндэслэн ТУШААХ нь:
1."Банкны үйл ажиллагаанд хийх хязгаарлалтыг тооцох, хангах, тайлагнах, хяналт тавих журам"-ыг хавсралт ёсоор баталсугай.
2.Энэ тушаалын биелэлтэд хяналт тавиж ажиллахыг Хяналт шалгалтын газар (Н.Батсайхан)-т үүрэг болгосугай.
ЕРӨНХИЙЛӨГЧ Н.БАЯРТСАЙХАН
Текст томруулах
A
A
A
