- Нүүр
- УИХ-аас томилогддог байгууллагын дарга, түүнтэй адилтгах албан тушаалтны шийдвэр
- ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ-"Банкны төлөөлөн удирдах зөвлөлийн хараат бус гишүүнийг нэр дэвшүүлэх, томилох, чөлөөлөх журам"

МОНГОЛБАНКНЫ ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ТУШААЛ
2021 оны 3 дугаар сарын 22-ны өдөр
Дугаар А-86
Улаанбаатар хот
ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ
Төв банк (Монголбанк)-ны тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 274 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1 дэх заалт, 28 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 2 дахь заалт, Банкны тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.2 дахь хэсэг, Монголбанкны Банкны хяналт шалгалтын хорооны 2021 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн хурлын 6 дугаар зөвлөмжийг тус тус үндэслэн ТУШААХ нь:
1."Банкны төлөөлөн удирдах зөвлөлийн хараат бус гишүүнийг нэр дэвшүүлэх, томилох, чөлөөлөх журам"-ыг хавсралт ёсоор баталсугай.
2.Энэ тушаал гарсантай холбогдуулан Монголбанкны Ерөнхийлөгч, Санхүүгийн зохицуулах хорооны дарга, Сангийн сайдын 2010 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн 434/113/167 дугаар хамтарсан тушаалыг хүчингүй болсонд тооцсугай.
3.Батлагдсан журмыг үйл ажиллагаандаа мөрдөж ажиллахыг нийт банканд даалгасугай.
4.Энэхүү тушаалын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Банкны бүтцийн өөрчлөлт, бодлогын газар (Н.Ариунбат), Хяналт шалгалтын газар (Ц.Нарандалай)-т тус тус үүрэг болгосугай.
ЕРӨНХИЙЛӨГЧ Б. ЛХАГВАСҮРЭН
Текст томруулах
A
A
A
