- Нүүр
- УИХ-аас томилогддог байгууллагын дарга, түүнтэй адилтгах албан тушаалтны шийдвэр
- ТҮР ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ-"Банкийг хувьцаат компани хэлбэртэйгээр өөрчлөн байгуулах, хувьцаа эзэмшигчдийн бүтэц, хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээг өөрчлөх төлөвлөгөөг боловсруулах, хэрэгжүүлэх, тайлагнах, хянах түр журам"

МОНГОЛБАНКНЫ ЕРӨНХИЙЛӨГЧ,
САНХҮҮГИЙН ЗОХИЦУУЛАХ ХОРООНЫ ДАРГЫН
ХАМТАРСАН ТУШААЛ
2021 оны 3 дугаар сар 26-ны өдөр
Улаанбаатар хот
Дугаар А-90/85
ТҮР ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ
Төв банк (Монголбанк)-ны тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 274 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1 дэх заалт, 28 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 2 дахь заалт, Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.5, Улсын Их Хурлын 2006 оны 45 дугаар тогтоолоор баталсан "Санхүүгийн зохицуулах хорооны дүрэм"-ийн 3.2 дахь хэсэг, Банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 3 дугаар зүйл, Санхүүгийн зохицуулах хорооны 2021 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн 94 дүгээр тогтоол, Монголбанкны Банкны хяналт шалгалтын хорооны 2021 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн хурлын 4 дүгээр зөвлөмжийг тус тус үндэслэн ТУШААХ нь:
1."Банкийг хувьцаат компани хэлбэртэйгээр өөрчлөн байгуулах, хувьцаа эзэмшигчдийн бүтэц, хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээг өөрчлөх төлөвлөгөөг боловсруулах, хэрэгжүүлэх, тайлагнах, хянах түр журам"-ыг хавсралт ёсоор баталсугай.
2.Энэхүү тушаалын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Хяналт шалгалтын газар (Ц.Нарандалай), Санхүүгийн зохицуулах хорооны Ажлын алба (Т.Жамбаажамц)-нд тус тус даалгасугай.
МОНГОЛБАНКНЫ ЕРӨНХИЙЛӨГЧ Б.ЛХАГВАСҮРЭН
САНХҮҮГИЙН ЗОХИЦУУЛАХ ХОРООНЫ ДАРГА Д.БАЯРСАЙХАН
Текст томруулах
A
A
A
