- Нүүр
- Сайдын тушаал
- ЖУРАМ ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ- "Барилга байгууламжийн зураг төсөл боловсруулах, барилгын ажил гүйцэтгэх, барилгын материалын үйлдвэрлэл, өргөх байгууламж, түүний эд ангийн үйлдвэрлэл, угсралт, засвар үйлчилгээ эрхлэх хуулийн этгээдэд тусгай зөвшөөрөл олгох, үйлчилгээний хөлс тогтоох, тэдгээрт хяналт тавих журам"
БАРИЛГА, ХОТ БАЙГУУЛАЛТЫН САЙДЫН ТУШААЛ
2021 оны 6 дугаар сарын 25-ны өдөр
Дугаар 147
Улаанбаатар хот
ЖУРАМ ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ
Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Монгол Улсын Яамны эрх зүйн байдлын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.13 дахь заалт, Барилгын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2 дахь хэсэг, 33 дугаар зүйлийн 33.1.15 дахь хэсэг, Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсгийг тус тус үндэслэн ТУШААХ нь:
1. "Барилга байгууламжийн зураг төсөл боловсруулах, барилгын ажил гүйцэтгэх, барилгын материалын үйлдвэрлэл, өргөх байгууламж, түүний эд ангийн үйлдвэрлэл, угсралт, засвар үйлчилгээ эрхлэх хуулийн этгээдэд тусгай зөвшөөрөл олгох, үйлчилгээний хөлс тогтоох, тэдгээрт хяналт тавих журам"-ыг хавсралтаар баталсугай.
2. Энэ тушаалын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Төрийн нарийн бичгийн дарга /С.Магнайсүрэн/-д даалгасугай.
3. Энэ тушаалын хавсралтаар батлагдсан журмын хэрэгжилтийг хангуулж, тусгай зөвшөөрлийн үйл ажиллагааг түргэн шуурхай зохион байгуулах, журмын 4 дүгээр хавсралтаар батлагдсан үйлчилгээний хөлсний хэмжээг олон нийтэд мэдээлж, хяналт тавьж ажиллахыг төрийн зарим чиг үүргийг гэрээний үндсэн дээр гүйцэтгэж буй "Монголын барилгын материал үйлдвэрлэгчдийн холбоо" ТББ-ын тэргүүн /М.Түмэнжаргал/, "Монголын барилгын үндэсний ассоциаци" ТББ-ын ерөнхийлөгч /Д.Цэрэнжигмэд/ нарт даалгасугай.
4. Энэ тушаал батлагдсантай холбогдуулан "Журам шинэчлэн батлах тухай" Барилга, хот байгуулалтын сайдын 2018 оны 217 дугаар тушаал, "Үйлчилгээний хөлс тогтоох тухай" Барилга, хот байгуулалтын сайдын 2015 оны 172 дугаар тушаал, мөн 2021 оны 109 дүгээр тушаалуудыг тус тус хүчингүй болсонд тооцсугай.
САЙД Б.МӨНХБААТАР
Текст томруулах
A
A
A