A

A

A

Бүлэг: 1979

ЦАГДААГИЙН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ДАРГЫН ТУШААЛ

2023 оны 03 дугаар сарын 06-ны өдөр

Дугаар А/63

Улаанбаатар хот

ДҮРЭМД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

Цагдаагийн албаны тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.4 дэх хэсгийг үндэслэн ТУШААХ нь:             

1.Цагдаагийн ерөнхий газрын даргын 2017 оны А/122 дугаар тушаалын хавсралтаар баталсан "Олон нийтийн цагдаагийн дүрэм, түүнд тавигдах шаардлага, гэрээний загвар"-ын 3 дугаар зүйлд дор дурдсан агуулгатай хэсэг нэмсүгэй.

1/"Гурав.Олон нийтийн цагдаад тавигдах шаардлага, түүнийг судлах, томилох, тоог тогтоох

3.5.Энэ дүрмийн 3.1 дэх хэсэгт заасан шаардлагыг хангасан, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар, хэлтэст бүртгэлтэй ажилгүй иргэнээс сургалтад хамруулахаар нэрсийн жагсаалтыг цагдаагийн байгууллагад ирүүлж болно.".

2.Мөн дүрмийн 2.3, 4.3 дахь хэсгийг дор дурдсанаар тус тус өөрчилсүгэй.

1/"Хоёр.Олон нийтийн цагдаагийн үйл ажиллагааны чиглэл

2.3.Олон нийтийн цагдаагаар ажиллах иргэн цагдаагийн байгууллагын сургалтад хамрагдаж, чадамжийн гэрчилгээ олгогдсоны дараа Цагдаагийн албаны тухай хуулийн 63.8-д заасан таних тэмдэг, хөдөлмөрийн аюулгүй байдлын тусгай хувцас, холбоо, нэг бүрийн хамгаалах тусгай хэрэгслийг нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн байгууллагаас тавьж олгоно.".

2/"Дөрөв.Сургалт

4.3.Сургалтын хөтөлбөр, төлөвлөгөөг Цагдаа, дотоодын цэргийн сургалтын нэгдсэн төв боловсруулж, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сургалт, үнэлгээ, судалгааны институт батална.".

3.Мөн дүрмийн 3.1.3 дахь заалтын "энэ дүрмийн 2.3-д заасан сургалтад хамрагдаж, тэнцсэн байх;" гэснийг "энэ дүрмийн 2.3-т заасан сургалтад хамрагдаж, "Чадамжийн гэрчилгээ" авсан байх;" гэж, 5.1 дэх хэсгийн "Нийтийн хэв журам хамгаалах газрын даргын" гэснийг "Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны даргын" гэж, 6.5 дахь хэсгийн "2 буюу түүнээс дээш жил" гэснийг "1 буюу түүнээс дээш жил" гэж, 9.2 дахь хэсгийн "Цагдаагийн ерөнхий газрын Нийтийн хэв журам хамгаалах газар" гэснийг "Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах алба" гэж, 9.5 дахь хэсгийн "Нийтийн хэв журам хамгаалах газар" гэснийг "Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах алба" гэж тус тус өөрчилсүгэй.

4.Тушаалыг алба хаагчдаар судлуулж, мөрдүүлэх, биелэлтэд нь хяналт тавьж ажиллахыг нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн байгууллагын дарга нарт үүрэг болгосугай.

5.Тушаалын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Дэд бөгөөд Нийслэлийн цагдаагийн удирдах газрын дарга /цагдаагийн хурандаа О.Ганбат/-д даалгасугай.

6.Тушаалыг улсын нэгдсэн бүртгэлд бүртгүүлсэн өдрөөс эхлэн мөрдсүгэй.

ДАРГА, ХОШУУЧ ГЕНЕРАЛ Ж.БОЛД