A

A

A

Бүлэг: 1979

ЭРҮҮЛ МЭНДИЙН ДААТГАЛЫН ҮНДЭСНИЙ ЗӨВЛӨЛИЙН ТОГТООЛ

2023 оны 05 дугаар сарын 09-ний өдөр

Дугаар 04

Улаанбаатар хот

ТОГТООЛД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4, 11 дүгээр зүйлийн 11.2, 14 дүгээр зүйлийн 14.8.6 дахь заалтыг тус тус үндэслэн ТОГТООХ нь:

1.Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн 2022 оны "Багц, төлбөрийн хэмжээ, журам батлах тухай" 06 дугаар тогтоолын нэгдүгээр хавсралтаар баталсан "Даатгуулагчийг урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг, оношилгоо, шинжилгээнд хамруулах, төлбөрийг нь санхүүжүүлэх журам", хоёрдугаар хавсралтаар баталсан "Урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэгийн багц төлбөрийн хэмжээ"-д дараах өөрчлөлтүүдийг тус тус оруулсугай.

1.1.Журмын 2 дугаар зүйлийн 2.1 дэх заалтаас "лавлагаа шатлалын" гэдгийг хасах;

1.2.Журмын 2 дугаар зүйлийн 2.3.5 дахь заалтын "Бага насны болон сургуулийн насны хүүхдийг урьдчилан сэргийлэх, эрт илрүүлгийн багцад бүрэн хамруулах гэсний хойноос "сумын эрүүл мэндийн төв нь урьдчилан сэргийлэх, эрт илрүүлгийн 18-30 насны багцын тусламж, үйлчилгээг холбогдох удирдамжийг баримтлан цогцоор нь үзүүлэх" гэж нэмэх;

1.3.Журмын 2 дугаар зүйлийн 2.4.3 дахь заалтын "хуанлийн 20 хоног" гэдгийг "ажлын 20 хоног" гэж өөрчлөх;

1.4.Журмын 2 дугаар зүйлийн 2.4.11 дэх заалтад "Урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг, оношилгоо шинжилгээний дүгнэлтийг үндэслэн даатгуулагчийг дараагийн лавлагаа шатлалын эрүүл мэндийн байгууллагад эмчийн үзлэг, оношилгоо, шинжилгээнд илгээхдээ Эрүүл мэндийн сайдын 2021 оны А/813 дугаар тушаалын 3.1 дэх заалтыг баримтална" гэж нэмэх;

1.5.Журмын 2 дугаар зүйлийн 2.4.12 дахь заалтад "Урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг, оношилгоо шинжилгээний дүгнэлтийг үндэслэн даатгуулагчийг тухайн эрүүл мэндийн байгууллагад эмчийн үзлэг, оношилгоо, шинжилгээнд шууд илгээж болно" гэж нэмэх;

1.6.Журмын 3 дугаар зүйлийн 3.6.1 дэх заалтын "дуусах хүртэл 21 хоног" гэдгийг "дуусах хүртэл ажлын 21 хоног" гэж өөрчлөх;

1.7.Журмын 5 дахь хэсгийн "Даатгуулагчид үзүүлэх урьдчилан сэргийлэх, эрт илрүүлгийн багцыг үзүүлж эхэлснээс дуусах хүртэлх хугацааг 20 ба түүнээс доош хуанлийн хоногоор тооцно" гэсэн хэсгийн "хуанлийн" гэдгийг "ажлын" гэж өөрчлөх;

1.8.Журмын 5 дахь хэсэгт заасан удирдамжийн "Хугацааны хувьд бүртгүүлж, баталгаажуулснаас хойш хуанлийн 20 хоногоос хэтэрсэн тохиолдлыг санхүүжүүлэхгүй" гэсэн хэсгийн "хуанлийн" гэдгийг "ажлын" гэж өөрчлөх;

1.9.Журмын 5 дахь хэсэгт заасан удирдамжийн 6-17 насны даатгуулагчийн урьдчилан сэргийлэх, эрт илрүүлгийн багцын 9 дүгээрт "А бүлгийн стрептококийн хурдавчилсан сорил"-ыг нэмэх, мөн хэсгийн санхүүжүүлэхэд баримтлах зохицуулалтад "Стрептококийн хурдавчилсан сорилын төлбөрийг ЭМДҮЗ-өөс баталсан эрүүл мэндийн даатгалын сангаас зардлын төлбөрийг нь хариуцах өрх, сум, тосгоны эрүүл мэндийн төвөөс үзүүлэх эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний төлбөрийн хэмжээгээр тооцож санхүүжүүлнэ" гэж нэмэх;

1.10.Тогтоолын хоёрдугаар хавсралтаар баталсан "Урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэгийн багц, төлбөрийн хэмжээ"-ний 6-17 насны багцад хийгдэх оношилгоо, шинжилгээ, үзлэгт "А бүлгийн стрептокок хурдавчилсан сорил" гэж нэмэх.

2.Тогтоол батлагдсантай холбогдуулан Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар /Л.Бямбасүрэн/-т ДААЛГАХ нь:

2.1.Даатгуулагчид урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг, оношилгоо, шинжилгээний тусламж, үйлчилгээ үзүүлэх чадавх бүхий сумын эрүүл мэндийн төвүүдтэй даатгалын гэрээ байгуулах, хэрэгжилтэд хяналт тавих;

2.2.Эрүүл мэндийн даатгалын цахим программ хангамжид нэмэлт өөрчлөлт оруулах;

2.3.Даатгуулагчид урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг, оношилгоо, шинжилгээний хэрэгжилтэд хагас, бүтэн жилээр үнэлгээ хийж, үр дүнг Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлд танилцуулах;

3.Тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн ажлын алба /Т.Батмөнх/-д үүрэг болгосугай.

ДАРГА С.ЧИНЗОРИГ