A

A

A

Бүлэг: 1979

ГААЛИЙН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ДАРГЫН ТУШААЛ

2025 оны 1 дүгээр сарын 22-ны өдөр

Дугаар А/17

Улаанбаатар хот

ЖУРАМД НЭМЭЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.4 дэх хэсэг, Гаалийн тухай хуулийн 232 дугаар зүйлийн 232.2 дахь заалт, 2711дүгээр зүйлийн 2711.1.1.1, 2711.1.2, 2711.1.17 дахь заалт, Гаалийн ерөнхий газрын Мэргэжлийн зөвлөлийн 2024 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн хуралдааны 09/06 дугаартай шийдвэрийг тус тус үндэслэн ТУШААХ нь:

1.Гаалийн ерөнхий газрын даргын 2019 оны А/275 дугаар тушаалын хавсралтаар батлагдсан "Гаалийн хилээр нэвтрүүлэх бараа, тээврийн хэрэгсэлд гаалийн хяналт тавих нийтлэг журам"-д дор дурдсан заалтуудыг тус тус нэмсүгэй:

1.1."Тав. Гаалийн хилээр оруулах бараа, тээврийн хэрэгслийг мэдүүлэх, гаалийн хяналт тавих" гэсэн хэсгийн 5.7 дахь заалтын дараа "5.71. "Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуулийн 8.1-д заасны дагуу тус хуулийн 10 дугаар зүйлд заасан хэлцлийн үнийн аргын шаардлагыг хангаж байгаа эсэхийг CAIS-ийн Гаалийн бүрдүүлэлтийн програмд шалгаж, хэлцлийн үнийг баталгаажуулж болно. Энэ тохиолдолд гаалийн мэдүүлэг "бичиг баримтын шалгалт хийсэн" төлөвт автоматаар шилжинэ" гэж;

1.2."Арван гурав. Бусад" гэсэн хэсэгт "13.11. Энэ журмын 5.71-д заасны дагуу CAIS-ийн Гаалийн бүрдүүлэлтийн програмаас шалгаж, хэлцлийн үнийг баталгаажуулсан тохиолдолд мэдүүлгийн бичиг баримтын бүрдүүлэлт, татварын тооцооноос үүдэн гарах хариуцлагыг мэдүүлэгч хүлээнэ" гэж.

2.Тушаалын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Дэд дарга (Г.Энхтайван)-д даалгасугай.

ДАРГА Р.ОТГОНЖАРГАЛ