- Нүүр
- Аймаг, нийслэлийн ИТХ-ын шийдвэр
- ДАВСТ СУМЫН "СУМЫН БЭЛЧЭЭР АШИГЛАЛТЫГ ХАРИУЦЛАГАЖУУЛАХ ЖУРАМ" БАТЛАХ ТУХАЙ
УВС АЙМАГ
ДАВСТ СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТОГТООЛ
2019 оны 8 дугаар сарын 7-ны өдөр
Дугаар А/04
Зүүнхөвөө
"СУМЫН БЭЛЧЭЭР АШИГЛАЛТЫГ ХАРИУЦЛАГАЖУУЛАХ ЖУРАМ" БАТЛАХ ТУХАЙ
Монгол Улсын Үндсэн хуулийн 62 дугаар зүйлийн 62.2, Монгол Улсын засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1, Газрын тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.6–д заасныг тус тус үндэслэн ТОГТООХ нь:
1.Сумын "Бэлчээр ашиглалтыг хариуцлагажуулах журам"-ыг хавсралтаар баталсугай.
2. Тогтоолын хэрэгжилтийг хангуулан биелэлтийг хагас, бүтэн жилээр тооцон гаргаж, сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд тайлагнахыг сумын Засаг дарга /Ч.Тогтохбаяр/-д үүрэг болгосугай.
3.Энэ тогтоол гарсантай холбогдуулан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2017 оны 12 дугаар сарын 20-ны 4/11 тоот тогтоолыг хүчингүйд тооцсугай.
4.Энэхүү тогтоолыг Монгол Улсын Хууль зүй, дотоод хэргийн яамны бодлогын газарт бүртгүүлэн, 2020 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.
ДАРГА Ц.ШИРБАЗАР
Текст томруулах
A
A
A