A

A

A

  • Нүүр
  • Засгийн газрын тогтоол
  • ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ /Монгол Улсын хүн амын автоматжуулсан төв регистрийн мэдээллийн санг баяжуулах, ашиглах журмыг хавсралтын ёсоор/
Бүлэг: 1979

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

1996 оны 3 дугаар сарын 4-ний өдөр

Улаанбаатар хот

ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ /Монгол Улсын хүн амын автоматжуулсан төв регистрийн мэдээллийн санг баяжуулах, ашиглах журмыг хавсралтын ёсоор/

Дугаар 48

Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь :

1.Монгол Улсын хүн амын автоматжуулсан төв регистрийн мэдээллийн санг баяжуулах, ашиглах журмыг хавсралтын ёсоор баталж, энэ оны 4 дүгээр сарын 1-нээс эхлэн мөрдсүгэй.

2.Хүн амын автоматжуулсан төв регистрийн хэвийн ажиллагааг хангах болон иргэний баримт бичгийн архивыг механикжуулах арга хэмжээг дэс дараатай авч хэрэгжүүлэхийг Цагдаагийн ерөнхий газар /Б.ПҮРЭВ/, холбогдох зардлыг жил бүрийн төсөвт тусгаж байхыг Сангийн яам /Э.БЯМБАЖАВ/-д тус тус даалгасугай

Монгол Улсын Ерөнхий сайд П.ЖАСРАЙ

Хүн амын бодлого, хөдөлмөрийн сайд Э.ГОМБОЖАВ