- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ҮНДЭСНИЙ ХӨТӨЛБӨР БАТЛАХ ТУХАЙ (ахуйн үйлчилгээний салбарыг хөгжүүлэх)
МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2019 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр
Дугаар 418
Улаанбаатар хот
ҮНДЭСНИЙ ХӨТӨЛБӨР БАТЛАХ ТУХАЙ
Хөгжлийн бодлого төлөвлөлтийн тухай хуулийн 10.3, Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих тухай хуулийн 10.2-т заасныг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1. "Ахуйн үйлчилгээний салбарыг хөгжүүлэх үндэсний хөтөлбөр"-ийг хавсралт ёсоор баталсугай.
2. Хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг баталж, хэрэгжилтэд нь хяналт тавьж ажиллахыг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ч.Улаанд даалгасугай.
3. Хөтөлбөрийн зорилт, арга хэмжээг хэрэгжүүлэхэд шаардагдах хөрөнгийг жил бүрийн Монгол Улсын эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх, үндсэн чиглэл, улсын болон орон нутгийн төсөвт тусгаж, гадаад улс, олон улсын байгууллагын зээл тусламжид хамруулах замаар санхүүжүүлж ажиллахыг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ч.Улаан, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг болон аймаг, нийслэлийн Засаг дарга нарт үүрэг болгосугай.
4. Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Хөтөлбөр батлах тухай" Засгийн газрын 2014 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн 279 дүгээр тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.
Монгол Улсын Ерөнхий сайд У.ХҮРЭЛСҮХ
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ч.УЛААН
Текст томруулах
A
A
A