A

A

A

  • Нүүр
  • Сайдын тушаал
  • ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ /Барилга байгууламжийн зураг төсөлд магадлал хийх экспертэд тавих шаардлага, түүнийг өрсөлдөөний журмаар сонгон шалгаруулж, эрх олгох/
Бүлэг: 1979

БАРИЛГА, ХОТ БАЙГУУЛАЛТЫН САЙДЫН ТУШААЛ

2019 оны 12 дугаар сарын 27-ны өдөр

Дугаар 213

Улаанбаатар хот

ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ

Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Барилгын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.3 дахь заалтыг тус тус үндэслэн ТУШААХ нь:

1. "Барилга байгууламжийн зураг төсөлд магадлал хийх экспертэд тавих шаардлага, түүнийг өрсөлдөөний журмаар сонгон шалгаруулж, эрх олгох журам"-ыг хавсралтаар шинэчлэн баталсугай.

2. Журмын хэрэгжилтэд хяналт тавьж, холбогдох байгууллагуудад хүргүүлж мөрдүүлэх ажлын зохион байгуулахыг Барилга, барилгын материалын үйлдвэрлэлийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар /Б.Гантулга/-т үүрэг болгосугай.

4. Энэ тушаал гарсантай холбогдуулан Барилга, хот байгуулалтын сайдын 2016 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 179 дүгээр тушаалын нэгдүгээр хавсралтаар батлагдсан "Барилга байгууламжийн зураг төсөлд магадлал хийх экспертэд тавих шаардлага, түүнийг өрсөлдөөний журмаар сонгон шалгаруулж, эрх олгох журам"-ыг хүчингүй болгосонд тооцсугай.

САЙД Х.БАДЕЛХАН