- Нүүр
- Засгийн газрын агентлагийн даргын тушаал
- ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ- Хувь хүний орлогын албан татварын хөнгөлөлт, чөлөөлөлт эдлүүлэх журам
ТАТВАРЫН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ДАРГЫН ТУШААЛ
2019 оны 12 дугаар сарын 30-ны өдөр
Дугаар А/261
Улаанбаатар хот
ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ
Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3.2 дахь хэсэг, Татварын ерөнхий хуулийн 77 дугаар зүйлийн 77.7.3 дахь хэсэг, Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.15 дахь хэсгийг тус тус үндэслэн ТУШААХ нь:
1."Хувь хүний орлогын албан татварын хөнгөлөлт, чөлөөлөлт эдлүүлэх журам"-ыг хавсралтаар баталсугай.
2.Тушаалын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Татвар төлөгчтэй харилцах газар /Д.Цогзолмаа/, Мэдээллийн технологи, статистикийн төв /Х.Батбаяр/-д тус тус үүрэг болгосугай.
3.Энэ тушаал батлагдсантай холбогдуулан Татварын ерөнхий газрын даргын 2009 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 523 дугаар тушаалыг хүчингүй болсонд тооцсугай.
ДАРГА Б.ЗАЯАБАЛ
Текст томруулах
A
A
A