A

A

A

  • Нүүр
  • Сайдын тушаал
  • ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ /Үнэ шилжилтийн тохируулга хийх хамгийн тохиромжтой аргыг сонгох, хэрэглэх/
Бүлэг: 1979

САНГИЙН САЙДЫН ТУШААЛ

2019 оны 12 дугаар сарын 31-ний өдөр

Дугаар 308

Улаанбаатар хот

ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ

Татварын ерөнхий хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 дэх хэсгийг үндэслэн ТУШААХ нь:

1."Үнэ шилжилтийн тохируулга хийх хамгийн тохиромжтой аргыг сонгох, хэрэглэх журам"-ыг хавсралтаар баталсугай.

2.Тушаалын хэрэгжилтийг хангаж, хяналт тавьж ажиллахыг Татварын ерөнхий газар /Б.Заяабал/-т үүрэг болгосугай.

3.Тушаалыг хэрэгжүүлэхтэй холбогдуулан арга зүйгээр хангаж ажиллахыг Төсвийн бодлого, төлөвлөлтийн газар /Ж.Ганбат/-д даалгасугай.

4.Энэ тушаал батлагдсантай холбогдуулан Сангийн сайдын 2015 оны 353 дугаар тушаалыг хүчингүй болсонд тооцсугай.

САЙД Ч.ХҮРЭЛБААТАР