A

A

A

Бүлэг: 1979

ТАТВАРЫН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ДАРГЫН ТУШААЛ

ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ

2019 оны 12 дугаар сарын 30-ны өдөр

Дугаар А/265

Улаанбаатар хот

Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3.2 дахь хэсэг, 77 дугаар зүйлийн 77.7.3 дахь хэсэг, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.11 дэх хэсгийг тус тус үндэслэн ТУШААХ НЬ:

1. "Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тайлангаар гарсан алдагдлыг ирээдүйд шилжүүлэн тооцох, баталгаажуулах журам"-ыг хавсралтаар баталсугай.

2. Тушаалын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Эрсдэлийн удирдлагын хэлтэс /Б.Батсайхан/, Татварын хяналт шалгалт, арга зүйн газар /О.Тэнгис/, Татвар төлөгчтэй харилцах газар /Д.Цогзолмаа/, Мэдээллийн технологи, статистикийн төв /Х.Батбаяр/-д тус тус даалгасугай.

3. Энэ тушаал батлагдсантай холбогдуулан Татварын ерөнхий газрын даргын 2009 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 531 дүгээр тушаалыг хүчингүй болсонд тооцсугай.

ДАРГА Б.ЗАЯАБАЛ