- Нүүр
- Аймаг, нийслэлийн ИТХ-ын шийдвэр
- ЦАГААНЧУЛУУТ СУМЫН БЭЛЧЭЭР АШИГЛАЛТЫГ ХАРИУЦЛАГАЖУУЛАХ ЖУРАМ ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ
ЗАВХАН АЙМАГ
ЦАГААНЧУЛУУТ СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ХУРАЛДААНЫ ТОГТООЛ
2020 оны 1 дүгээр сарын 6-ны өдөр
Дугаар 03
Цагаанчулуут булаг
БЭЛЧЭЭР АШИГЛАЛТЫГ ХАРИУЦЛАГАЖУУЛАХ ЖУРАМ ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ
Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, туүний удирдалгын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.2-ын "3", 18.2, 25 дугаар зуйлийн 25.3, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.1, 17.1.2, Газрын тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.6 дахь заалтуудыг үндэслэн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас ТОГТООХ нь:
1."Бэлчээр ашиглалтыг хариуцлагажуулах журам"-ыг шинэчлэн хавсралтаар баталсугай.
2.Энэхүү журмыг сумын бүх малчин болон мал бүхий өрхүүдэд хэвлэн хүргэж, мөрдүүлэхийг багийн иргэдийн нийтийн Хурлын дарга, багийн Засаг дарга нарт үүрэг болгосугай.
3.Тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга /Ч.Дамдинпүрэв/-д даалгасугай.
4.Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын "Бэлчээр ашиглалтыг хариуцлагажуулах журам батлах" тухай 2019 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн 02 тоот тогтоолыг хүчнгүй болсонд тооцсугай.
ДАРГА Ч.БАЯРМАГНАЙ
Текст томруулах
A
A
A