- Нүүр
- Аймаг, нийслэлийн ИТХ-ын шийдвэр
- ШИНЭЖИНСТ СУМЫН БЭЛЧЭЭР АШИГЛАЛТЫН ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ
БАЯНХОНГОР АЙМАГ
ШИНЭЖИНСТ СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ХУРАЛДААНЫ ТОГТООЛ
2020 оны 1 дүгээр сарын 12-ны өдөр
Дугаар 22
Залаа
БЭЛЧЭЭР АШИГЛАЛТЫН ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ
Монгол Улсын Үндсэн хуулийн 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсэг, Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.3 дахь хэсэг, Газрын тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.6 дахь хэсэг, Газрын төлбөрийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2 дахь хэсэг, Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2018 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн 11/01 тоот тогтоолыг тус тус үндэслэн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдаанаас ТОГТООХ нь:
1.Сумын "Бэлчээр ашиглалтын журам"-ыг хавсралтаар баталсугай.
2.Уг тогтоолын бичиг баримтын бүрдлийг хангаж Хууль зүй, дотоод хэргийн яаманд хүргүүлэн хянуулж Эрх зүйн мэдээллийн нэгдсэн санд бүртгүүлэх ажлыг иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга /Т.Цэнгэлмаа/-д үүрэг болгосугай.
3.Журмыг 2 дугаар улирлаас эхлэн мөрдөж ажиллахыг сумын Засаг дарга /З.Мөнхтөр/-д даалгасугай.
4.Журмын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг хурлын Тэргүүлэгчдэд үүрэг болгосугай.
5.Энэ тогтоол гарсантай холбогдуулан 2019 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн 07 дугаар тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.
ДАРГА Д.ГОТОВДОРЖ
Текст томруулах
A
A
A