- Нүүр
- Аймаг, нийслэлийн ИТХ-ын шийдвэр
- ХОВД СУМЫН ЖУРАМ ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ /Ховд сумын нутаг дэвсгэрт "Бэлчээрийг хуваарьтай ашиглах нийтээр дагаж мөрдөх журам/
ХОВД АЙМАГ
ХОВД СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТОГТООЛ
2019 оны 12 дугаар сарын 16-ны өдөр
Дугаар 9/9
Дунд ус
ЖУРАМ ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 3 дугаар бүлгийн 18 дүгээр зүйлийн 18.1.2-ын "З", Газрын тухай хуулийн 6 дугаар бүлгийн 52 дугаар зүйлийн 52.6 дахь заалтыг үндэслэн Сумын иргэн, хуулийн этгээдээс нутаг бэлчээр ашиглах, хамгаалах, хадлангийн талбай эзэмших талаар нийтээр дагаж мөрдөх журмын тухай сумын Засаг дарга Ш.Ерболатын илтгэлийг хэлэлцээд сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит 9 дүгээр хуралдаанаас ТОГТООХ нь.
Нэг.Ховд сумын нутаг дэвсгэрт "Бэлчээрийг хуваарьтай ашиглах нийтээр дагаж мөрдөх журам" -ыг хавсралтаар баталсугай.
Хоёр.Сумын Засаг дарга /Ш.Ерболат/-д даалгах нь:
1.Бэлчээрийг хуваарьтай ашиглах нийтээр дагаж мөрдөх журмыг сурталчилан удирдлага зохион байгуулалтаар ханган хэрэгжүүлж ажиллах.
2.Байгаль цаг агаарын хүндрэл, малын гоц халдварт өвчин гарсан үед цагийн байдалтай уялдуулан бэлчээр ашиглах, хамгаалах шийдвэр гарган ажиллах.
3.Энэхүү журам зөрчсөн малчид, мал бүхий иргэд болон журмыг хэрэгжүүлэх ажлыг хангалтгүй зохион байгуулсан багийн Засаг дарга, эрх бүхий албан тушаалтнуудад хариуцлага тооцож ажиллах.
4.Энэхүү тогтоолын биелэлтийг баг бүрээр тооцон гаргаж, жил бүрийн 12 дугаар сард сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралдаанд тайлагнах.
Гурав. Журмыг сумын малчид, мал бүхий иргэд болон иргэд, хөдөлмөрчдөд сайтар сурталчилан мөрдөж ажиллахыг багийн Иргэдийн Нийтийн Хурлын дарга, Засаг дарга нарт үүрэг болгосугай.
Дөрөв. "Бэлчээрийг хуваарьтай ашиглах нийтээр дагаж мөрдөх журам гарсантай холбогдуулан сумын ИТХ-ын 2019 оны "Журам батлах тухай" 8/06 дугаар тогтоолыг хүчингүй болгосугай.
Тав. Энэ тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг сумын ИТХ-ын дарга /А.Хуантхан/-т даалгасугай.
ДАРГА А.ХУАНТХАН
Текст томруулах
A
A
A