A

A

A

Бүлэг: 1979

БАЯНХОНГОР АЙМАГ

БАЯНХОНГОР СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ХУРАЛДААНЫ ТОГТООЛ

2019 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр

Дугаар 12/14

Номгон

ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.2-ын "д", Захиргааны ерөнхий хуулийн 64 дүгээр зүйлийн 64.1, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.2, Газрын тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.6 дахь заалт, аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2018 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 14/07 дугаар тогтоолыг тус тус үндэслэн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдаанаас ТОГТООХ нь:

1."Бэлчээр ашиглалтыг хариуцлагажуулах журам"-ыг хавсралтаар баталсугай.

2.Бэлчээр ашиглалтын гэрээний загварыг баталж журмын хэрэгжилтийг хангаж ажиллахыг сумын Засаг дарга /Ж.Мөнхсоёл/-д даалгасугай.

3.Тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн Нарийн бичгийн дарга /Ж.Бямбасүрэн/-д үүрэг болгосугай.

ДАРГА Б.СОРОНЗОНБААТАР