- Нүүр
- Аймаг, нийслэлийн ИТХ-ын шийдвэр
- СҮМБЭР СУМЫН БЭЛЧЭЭР АШИГЛАЛТЫГ ХАРИУЦЛАГАЖУУЛАХ ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ
ТӨВ АЙМАГ
СҮМБЭР СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ХУРАЛДААНЫ ТОГТООЛ
2020 оны 1 дүгээр сарын 17-ны өдөр
Дугаар 04
Жавхлант
БЭЛЧЭЭР АШИГЛАЛТЫГ ХАРИУЦЛАГАЖУУЛАХ ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ
Монгол Улсын "Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль"-ийн 18 дугаар зүйлийн 18.1.2-ын "з", 18.2, 25 дугаар зүйлийн 25.1, "Захиргааны ерөнхий хууль"-ийн 64 дүгээр зүйлийн 64.1, "Байгаль орчныг хамгаалах тухай хууль"-ийн 17 дугаар зүйлийн 17.1.2, "Газрын тухай хууль"-ийн 52 дугаар зүйлийн 52.2, 52.6 дахь заалтуудыг тус тус үндэслэн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит 11 дүгээр хуралдаанаас ТОГТООХ нь:
1.Сумын хэмжээнд хэрэгжүүлэх "Бэлчээр ашиглалтыг хариуцлагажуулах журам"-ыг хавсралтаар баталсугай.
2.Бэлчээр ашиглалтын гэрээг байгуулж, журмын хэрэгжилтийг ханган, үр дүнг жил бүр тайлагнаж ажиллахыг сумын Засаг дарга /А.Баасанхүү/-д даалгасугай.
3.Тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдэд үүрэг болгосугай.
ДАРГА Д.БАТБИЛЭГ
Текст томруулах
A
A
A