A

A

A

Бүлэг: 1979

УЛСЫН БҮРТГЭЛИЙН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ДАРГЫН ТУШААЛ

ХУУЛИЙН ЭТГЭЭДИЙН УЛСЫН БҮРТГЭЛИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНД ХЭРЭГЛЭХ МАЯГТЫН ЗАГВАР, ИНДЕКС, КОД БАТЛАХ ТУХАЙ

2018 оны 11 дүгээр сарын 1-ны өдөр

Дугаар А/420

Улаанбаатар хот

Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.4 дэх хэсэг, Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.10 дахь заалт, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.5 дахь хэсгийг үндэслэн ТУШААХ нь:

1. "Шинээр байгуулах хуулийн этгээдийг улсын бүртгэлд бүртгүүлэх өргөдөл /УБ-03 маягт/"-ийн загварыг 1 дүгээр, "Өөрчлөн байгуулах замаар шинээр байгуулагдах хуулийн этгээдийг улсын бүртгэлд бүртгүүлэх өргөдөл /УБ-04 маягт/"-ийн загварыг 2 дугаар, "Хуулийн этгээдийн мэдээлэлд оруулсан өөрчлөлтийг улсын бүртгэлд бүртгүүлэх өргөдөл /УБ-05 маягт/"-ийн загварыг 3 дугаар, "Хуулийн этгээдийг татан буулгасныг улсын бүртгэлд бүртгүүлэх өргөдөл /УБ-06 маягт/"-ийн загварыг 4 дүгээр, "Улсын бүртгэлд бүртгэхээс татгалзсан тухай шийдвэр /УБ-07 маягт/"-ийн загварыг 5 дугаар, "Хуулийн этгээдийн улсын бүртгэлд бүртгэх шийдвэр /УБ-08 маягт/"-ийн загварыг 6 дугаар, "Хуулийн этгээдийн нэр баталгаажуулалт /УБ-09 маягт/"-ын загварыг 7 дугаар, "Өргөдөл хүлээн авсан хуудас /УБ-10 маягт/"-ын загварыг 8 дугаар, "Гадаадын хуулийн этгээдийн төлөөлөгчийн газрыг бүртгүүлэх өргөдөл /УБ-11 маягт/"-ийн загварыг 9 дүгээр, "Ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшигч хуулийн этгээдийн эцсийн өмчлөгчийн мэдээлэл /УБ-12 маягт/"-ийн загварыг 10 дугаар, "Тамга, тэмдгийн хяналтын дугаарын улсын бүртгэлд бүртгүүлэх өргөдөл /УБ-13 маягт/"-ийн загварыг 11 дүгээр, "Тамга, тэмдгийн хяналтын дугаарын улсын бүртгэлийн хуудас /УБ-14 маягт/"-ын загварыг 12 дугаар, "Хураалгасан тамга, тэмдгийн бүртгэлийн хуудас /УБ-15 маягт/"-ын загварыг 13 дугаар, "Улсын бүртгэлд бүртгэх эсэх тухай цахимаар хариу өгөх мэдэгдэл /УБ-16 маягт/"-ийн загварыг 14 дүгээр, "Хуулийн этгээдэд улсын бүртгэлийн гэрчилгээ, баримт бичиг хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /УБ-17 маягт/"-ийн загварыг 15 дугаар, "Хуулийн этгээдийн хэлбэрийн индекс"-ийг 16 дугаар, "Улсын бүртгэлийн байгууллагын бүртгэх код"-ыг 17 дугаар хавсралтаар тус тус шинэчлэн баталсугай.

2. Энэ тушаалын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн газар /Д.Болормаа/-т үүрэг болгосугай.

3. Энэ тушаал гарсантай холбогдуулан "Маягт, индекс, баталгааны тэмдгийн загварыг шинэчлэн батлах тухай" Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2015 оны 2 дугаар сарын 27-ны өдрийн 334 дүгээр тушаал, "Маягт батлах тухай" Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2017 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн А/1093 дугаар тушаалыг тус тус хүчингүй болсонд тооцсугай.

ДАРГА Б.БААСАНДОРЖ

УБЕГ-ын даргын 2021 оны А/55 дугаар тушаалаар хүчингүй болсон

УЛСЫН БҮРТГЭЛИЙН

ЕРӨНХИЙ ГАЗРЫН ДАРГЫН ТУШААЛ

2018 оны 11 дүгээр сарын 1-ны өдөр                                                         Дугаар А/420                                                                          Улаанбаатар хот

 

ХУУЛИЙН ЭТГЭЭДИЙН УЛСЫН БҮРТГЭЛИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНД ХЭРЭГЛЭХ

МАЯГТЫН ЗАГВАР, ИНДЕКС, КОД БАТЛАХ ТУХАЙ

Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.4 дэх хэсэг, Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.10 дахь заалт, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.5 дахь хэсгийг үндэслэн ТУШААХ нь:

1.“Шинээр байгуулах хуулийн этгээдийг улсын бүртгэлд бүртгүүлэх өргөдөл /УБ-03 маягт/”-ийн загварыг 1 дүгээр, “Өөрчлөн байгуулах замаар шинээр байгуулагдах хуулийн этгээдийг улсын бүртгэлд бүртгүүлэх өргөдөл
/УБ-04 маягт/”-ийн загварыг 2 дугаар, “Хуулийн этгээдийн мэдээлэлд оруулсан өөрчлөлтийг улсын бүртгэлд бүртгүүлэх өргөдөл /УБ-05 маягт/”-ийн загварыг 3 дугаар, “Хуулийн этгээдийг татан буулгасныг улсын  бүртгэлд  бүртгүүлэх өргөдөл /УБ-06 маягт/”-ийн загварыг 4 дүгээр, “Улсын бүртгэлд бүртгэхээс татгалзсан тухай шийдвэр /УБ-07 маягт/”-ийн загварыг 5 дугаар, “Хуулийн этгээдийн улсын бүртгэлд бүртгэх шийдвэр /УБ-08 маягт/”-ийн загварыг 6 дугаар, “Хуулийн этгээдийн нэр баталгаажуулалт /УБ-09 маягт/”-ын загварыг 7 дугаар, “Өргөдөл хүлээн авсан хуудас /УБ-10 маягт/”-ын загварыг 8 дугаар, “Гадаадын хуулийн этгээдийн төлөөлөгчийн газрыг бүртгүүлэх өргөдөл /УБ-11 маягт/”-ийн загварыг 9 дүгээр,  “Ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшигч хуулийн этгээдийн эцсийн өмчлөгчийн мэдээлэл /УБ-12 маягт/”-ийн загварыг 10 дугаар, “Тамга, тэмдгийн хяналтын дугаарын улсын бүртгэлд бүртгүүлэх өргөдөл /УБ-13 маягт/”-ийн загварыг 11 дүгээр, "Тамга, тэмдгийн хяналтын дугаарын улсын бүртгэлийн хуудас /УБ-14 маягт/”-ын загварыг 12 дугаар, “Хураалгасан тамга, тэмдгийн бүртгэлийн хуудас /УБ-15 маягт/”-ын загварыг 13 дугаар, “Улсын бүртгэлд бүртгэх эсэх тухай цахимаар хариу өгөх мэдэгдэл /УБ-16 маягт/”-ийн загварыг 14 дүгээр, “Хуулийн этгээдэд улсын бүртгэлийн гэрчилгээ, баримт бичиг хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /УБ-17 маягт/”-ийн загварыг 15 дугаар, “Хуулийн этгээдийн хэлбэрийн индекс”-ийг 16 дугаар, “Улсын бүртгэлийн байгууллагын бүртгэх код”-ыг 17 дугаар хавсралтаар тус тус шинэчлэн баталсугай.

2.Энэ тушаалын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн газар /Д.Болормаа/-т үүрэг болгосугай.

3.Энэ тушаал гарсантай холбогдуулан “Маягт, индекс, баталгааны тэмдгийн загварыг шинэчлэн батлах тухай” Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2015 оны 2 дугаар сарын 27-ны өдрийн 334 дүгээр тушаал, “Маягт батлах тухай” Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2017 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн А/1093 дугаар тушаалыг тус тус хүчингүй болсонд тооцсугай.

 

ДАРГА                                       Б.БААСАНДОРЖ