- Нүүр
- Сайдын тушаал
- Журам батлах тухай /Барилгын хог хаягдлыг цэвэрлэх, цуглуулах, ангилах, тээвэрлэх, дахин боловсруулах/
БАРИЛГА, ХОТ БАЙГУУЛАЛТЫН САЙДЫН ТУШААЛ
2020 оны 02 дугаар сарын 27-ны өдөр
Дугаар 48
Улаанбаатар хот
Журам батлах тухай
Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.2 дахь хэсэг, Хог хаягдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.2.1 дэх заалтыг тус, тус үндэслэн ТУШААХ нь:
1. "Барилгын хог хаягдлыг цэвэрлэх, цуглуулах, ангилах, тээвэрлэх, дахин боловсруулах, сэргээн ашиглах, устгах, булшлах журам"-ыг хавсралтаар баталсугай.
2. Журмын хэрэгжилтийг зохион байгуулан, хяналт тавьж ажиллахыг Барилга, барилгын материалын үйлдвэрлэлийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар /Б.Гантулга/-т үүрэг болгосугай.
3. Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2018 оны 11 дүгээр сарын 12- ны өдрийн А/428 дугаар тушаалын хавсралтаар баталсан "Хог хаягдлын улсын мэдээллийн нэгдсэн сангийн тогтолцоо, бүрдэл болон мэдээлэл төвлөрүүлэх журам"-ын дагуу бүрдүүлсэн барилгын хог хаягдлын мэдээ, тайланг авч, "Барилгын салбарын нэгдсэн мэдээллийн сан"-д байршуулахыг Барилгын хөгжлийн төв ТӨААТҮГ /Ц.Амарсанаа/-т даалгасугай.
САЙД Х.БАДЕЛХАН
Текст томруулах
A
A
A