Хэвлэх DOC Татаж авах

Засгийн газрын 2020 оны 108 дугаар
  тогтоолын хавсралт


Засгийн газрын 2017 оны 27 дугаар т
огтоолын 28 дугаар хавсралт

ГЭМТ ХЭРГЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ АЖЛЫГ
ЗОХИЦУУЛАХ ЗӨВЛӨЛИЙН БҮРЭЛДЭХҮҮН



Зөвлөлийн дарга                                            -Хууль зүй, дотоод хэргийн сайд

Гишүүд:                                                           -Авлигатай тэмцэх газрын дарга (зөвшилцсөнөөр);

-Улсын дээд шүүхийн Эрүүгийн танхимын тэргүүн шүүгч (зөвшилцсөнөөр);

-Улсын ерөнхий прокурорын орлогч (зөвшилцсөнөөр);

-Ерөнхий аудиторын орлогч (зөвшилцсөнөөр);

-Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга (зөвшилцсөнөөр);

-Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дэд дарга;

-Байгаль орчин, аялал жуулчлалын дэд сайд;

-Батлан хамгаалахын дэд сайд;

-Гадаад харилцааны дэд сайд;

-Сангийн дэд сайд;

-Хөдөлмөр, нийгмийн хамгааллын дэд сайд;

-Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын дэд сайд;

-Зам, тээврийн хөгжлийн дэд сайд;

-Уул уурхай, хүнд үйлдвэрийн дэд сайд;

-Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн дэд сайд;

-Эрүүл мэндийн дэд сайд;

-Тагнуулын ерөнхий газрын дарга;

-Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрын дарга;

-Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дарга;

-Онцгой байдлын ерөнхий газрын дарга;

-Цагдаагийн ерөнхий газрын дарга;

-Хил хамгаалах ерөнхий газрын дарга;

-Гаалийн ерөнхий газрын дарга;

-Татварын ерөнхий газрын дарга;

-Улсын бүртгэлийн ерөнхий газрын дарга;

-Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын дарга;

-Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын дарга;

-Харилцаа холбооны зохицуулах хорооны дарга;

-Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн захирал;

-Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн захирал;

-Дотоод хэргийн их сургуулийн захирал;

-Монголын үндэсний олон нийтийн радио, телевизийн ерөнхий захирал (тохиролцсоноор);

-Монголын Өмгөөлөгчдийн холбооны ерөнхийлөгч (тохиролцсоноор);

-Монголын криминологичдын холбооны гүйцэтгэх захирал (тохиролцсоноор).

Нарийн бичгийн дарга                                   -Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн Ажлын албаны дарга.


----о0о----