A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН СОНГУУЛИЙН ЕРӨНХИЙ ХОРОО,
ХАРИЛЦАА ХОЛБООНЫ ЗОХИЦУУЛАХ ХОРООНЫ ХАМТАРСАН ТОГТООЛ

2020 оны 4 дүгээр сарын 7-ны өдөр

Дугаар 18/22

Улаанбаатар хот

РАДИО, ТЕЛЕВИЗЭЭР СОНГУУЛИЙН СУРТАЛЧИЛГААГ НЭВТРҮҮЛЭХ, ХЯНАЛТ ТАВИХ ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ

Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.20 дахь хэсэг, Сонгуулийн төв байгууллагын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.7 дахь заалт, мөн хуулийн 12 дугаар зүйлийн 12.3 дахь хэсэг, Засгийн газрын 2016 оны 268 дугаар тогтоолоор батлагдсан Харилцаа холбооны зохицуулах хорооны дүрмийн 4.4, 4.5 дахь хэсэгт заасныг тус тус үндэслэн Монгол Улсын Сонгуулийн ерөнхий хороо, Харилцаа холбооны зохицуулах хорооноос ТОГТООХ нь:

1."Радио, телевизээр сонгуулийн сурталчилгааг нэвтрүүлэх, хяналт тавих журам"-ыг 1 дүгээр хавсралтаар, Сонгуулийн сурталчилгаа нэвтрүүлэх мэдэгдэл хүргүүлэх эрх бүхий радио, телевизийн үйлчилгээ эрхлэгчдийн жагсаалтын маягтыг 2 дугаар хавсралтаар тус тус баталсугай.

2.Радио, телевизээр сонгуулийн сурталчилгааг нэвтрүүлэх, хяналт тавих журмын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Харилцаа холбооны зохицуулах хороо /Г.Чинзориг/, Цагдаагийн ерөнхий газар /С.Баатаржав/, Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газар /Б.Лхагва/-т тус тус даалгасугай.

3.Энэ тогтоол баталсантай холбогдуулан Сонгуулийн ерөнхий хороо, Харилцаа холбооны зохицуулах хорооны 2016 оны 29/17 дугаар хамтарсан тогтоол, 2016 оны 176/38А дугаар хамтарсан тогтоол, 2017 оны 12/15 дугаар хамтарсан тогтоолыг тус тус хүчингүйд тооцсугай.

МОНГОЛ УЛСЫН СОНГУУЛИЙН ЕРӨНХИЙ ХОРООНЫ ДАРГА
Ч.СОДНОМЦЭРЭН

НАРИЙН БИЧГИЙН ДАРГА
Ц.БОЛДСАЙХАН

ХАРИЛЦАА ХОЛБООНЫ ЗОХИЦУУЛАХ ХОРООНЫ ДАРГА
Г.ЧИНЗОРИГ

НАРИЙН БИЧГИЙН ДАРГА
Т.НАРАНМАНДАХ

МОНГОЛ УЛСЫН СОНГУУЛИЙН ЕРӨНХИЙ ХОРООНЫ ТОГТООЛ

2024 оны 02 дугаар сарын 26-ны өдөр

Дугаар 12

Улаанбаатар хот

РАДИО, ТЕЛЕВИЗЭЭР СОНГУУЛИЙН СУРТАЛЧИЛГААГ НЭВТРҮҮЛЭХ, ХЯНАЛТ ТАВИХ, РАДИО, ТЕЛЕВИЗИЙГ БҮРТГЭХ, БҮРТГЭХЭЭС ТАТГАЛЗАХ ЖУРАМ ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ

Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.20 дахь хэсэг, Сонгуулийн төв байгууллагын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.7 дахь заалт, 12 дугаар зүйлийн 12.3 дахь хэсэг, Харилцаа холбооны зохицуулах хорооноос ирүүлсэн саналыг үндэслэн ТОГТООХ нь:

1."Радио, телевизээр сонгуулийн сурталчилгааг нэвтрүүлэх, хяналт тавих, радио, телевизийг бүртгэх, бүртгэхээс татгалзах журам"-ыг 1 дүгээр, "Радио, телевизээр сонгуулийн сурталчилгаа нэвтрүүлэх тухай мэдэгдэл"-ийн маягтыг 2 дугаар, "Сонгуулийн сурталчилгаа нэвтрүүлэх цагийн хуваарь"-ийн маягтыг 3 дугаар, "Сонгуулийн сурталчилгаа нэвтрүүлсэн талаарх нийтэд мэдээлсэн тайлан"-ын маягтыг 4 дүгээр хавсралтаар тус тус баталсугай.

2.Журмын хэрэгжилтийг хангаж ажиллахыг Харилцаа холбооны зохицуулах хороо /Г.Чинзориг/, Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар /Б.Билгүүн/, Цагдаагийн ерөнхий газар /Т.Сүхболд/-т тус тус даалгасугай.

3.Энэхүү тогтоол батлагдсантай холбогдуулан Сонгуулийн ерөнхий хороо, Харилцаа холбооны зохицуулах хорооны 2020 оны 4 дүгээр сарын 07-ны өдрийн "Радио, телевизээр сонгуулийн сурталчилгааг нэвтрүүлэх, хяналт тавих журам батлах тухай" 18/22 дугаар хамтарсан тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.

ДАРГА П.ДЭЛГЭРНАРАН

НАРИЙН БИЧГИЙН ДАРГА Д.ДАВАА-ОЧИР