- Нүүр
- УИХ-аас томилогддог байгууллагын дарга, түүнтэй адилтгах албан тушаалтны шийдвэр
- НАМ, ЭВСЛИЙН СОНГУУЛЬ ЭРХЭЛСЭН БАЙГУУЛЛАГЫН АЖИЛТАН, НЭР ДЭВШИГЧИЙН МЕНЕЖЕР, ШАДАР ТУСЛАГЧ, УХУУЛАГЧИЙГ БҮРТГЭХ, ҮНЭМЛЭХ ОЛГОХ ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ
МОНГОЛ УЛС
СОНГУУЛИЙН ЕРӨНХИЙ ХОРООНЫ ТОГТООЛ
2020 оны 4 дүгээр сарын 7-ны өдөр
Дугаар 17
Улаанбаатар хот
НАМ, ЭВСЛИЙН СОНГУУЛЬ ЭРХЭЛСЭН БАЙГУУЛЛАГЫН АЖИЛТАН, НЭР ДЭВШИГЧИЙН МЕНЕЖЕР, ШАДАР ТУСЛАГЧ, УХУУЛАГЧИЙГ БҮРТГЭХ, ҮНЭМЛЭХ ОЛГОХ ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ
Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.6 дахь хэсэг, Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.6 дахь хэсэг, Сонгуулийн төв байгууллагын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.7 дахь заалт, 12 дугаар зүйлийн 12.3 дахь хэсгийг тус тус үндэслэн Монгол Улсын Сонгуулийн ерөнхий хорооноос ТОГТООХ нь:
1."Нам, эвслийн сонгууль эрхэлсэн байгууллагын ажилтан, нэр дэвшигчийн менежер, шадар туслагч, ухуулагчийг бүртгэх, үнэмлэх олгох журам"-ыг 1 дүгээр хавсралтаар, "Нам, эвслийн сонгууль эрхэлсэн байгууллагын ажилтны үнэмлэх, нэр дэвшигчийн менежер, шадар туслагч, ухуулагчийн үнэмлэх"-ийн загварыг 2 дугаар хавсралтаар, "Нам, эвслийн сонгууль эрхэлсэн байгууллагын ажилтны бүртгэл"-ийн маягтыг 3 дугаар хавсралтаар, "Нэр дэвшигчийн менежерийн бүртгэл"-ийн маягтыг 4 дүгээр хавсралтаар, "Нэр дэвшигчийн шадар туслагчийн бүртгэл"-ийн маягтыг 5 дугаар хавсралтаар, "Нэр дэвшигчийн ухуулагчийн бүртгэл"-ийн маягтыг 6 дугаар хавсралтаар тус тус баталсугай.
2.Энэхүү журмыг хэрэгжүүлж ажиллахыг сонгуулийн хороодын дарга, нарийн бичгийн дарга нарт, биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Хорооны нарийн бичгийн дарга /Ц.Болдсайхан/-д тус тус даалгасугай.
3.Энэхүү тогтоол батлагдсантай холбогдуулан Сонгуулийн Ерөнхий Хорооны 2016 оны 3 дугаар сарын 02-ны өдрийн "Сонгуулийн штабын ажилтан, менежер, шадар туслагч, ухуулагчийн өдөр тутмын үйл ажиллагааны зардал гаргуулах журам батлах тухай" 08 дугаар тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.
ДАРГА Ч.СОДНОМЦЭРЭН
НАРИЙН БИЧГИЙН ДАРГА Ц.БОЛДСАЙХАН
/СЕХ-ны 2020 оны 48 дугаар тогтоолоор нэмэлт өөрчлөлт оруулсан./
Текст томруулах
A
A
A