- Нүүр
- Засгийн газрын агентлагийн даргын тушаал
- МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН 2020 ОНЫ ЭЭЛЖИТ СОНГУУЛИЙН ХЭСГИЙН ДУГААРЫГ ТОГТООХ ТУХАЙ
УЛСЫН БҮРТГЭЛИЙН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ДАРГЫН ТУШААЛ
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН 2020 ОНЫ ЭЭЛЖИТ СОНГУУЛИЙН ХЭСГИЙН ДУГААРЫГ ТОГТООХ ТУХАЙ
2020 оны 3 дугаар сарын 30-ны өдөр
Дугаар А/416
Улаанбаатар хот
Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.4 дэх хэсэг, Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.8 дахь хэсгийг үндэслэн ТУШААХ нь:
1. Монгол Улсын Их Хурлын 2020 оны ээлжит сонгуулиар байгуулагдсан сонгуулийн хэсгийн дугаарыг хавсралтаар тогтоосугай.
2. Энэ тушаалын хэрэгжилтийг хангаж ажиллахыг дэд дарга /Д.Дэлгэрсайхан/-д даалгасугай.
ДАРГА Б.БААСАНДОРЖ
УЛСЫН БҮРТГЭЛИЙН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ДАРГЫН ТУШААЛ
2024 оны 02 дугаар сарын 01-ний өдөр
Дугаар А/21
Улаанбаатар хот
ТУШААЛ ХҮЧИНГҮЙ БОЛГОХ ТУХАЙ
Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.4 дэх хэсэг, Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.1, 17 дугаар зүйлийн 17.1.9 дэх хэсгийг үндэслэн ТУШААХ нь:
1.Засгийн газрын 2023 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 48 дугаар тэмдэглэлийн хэрэгжилтийг хангах зорилгоор эрх зүйн хэм хэмжээний үйлчлэл дуусч, цаашид дагаж мөрдөх шаардлагагүй дараах тушаалыг тус тус хүчингүй болсонд тооцсугай:
1.1.Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2020 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн "Журам, маягт, загвар батлах тухай" А/372 дугаар тушаал;
1.2.Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2020 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн "Монгол Улсын Их Хурлын 2020 оны ээлжит сонгуулийн хэсгийн дугаарыг тогтоох тухай" А/416 дугаар тушаал.
2.Энэ тушаалыг Хууль зүй, дотоод хэргийн яаманд хүргүүлж, захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн бүртгэлд холбогдох өөрчлөлтийг тусгуулахыг Тамгын газрын Эрх зүйн хэлтэс /Б.Хэрлэнчимэг/-т, тушаалын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Тамгын газар /Г.Цолмон/-т тус тус даалгасугай.
ДАРГА Д.ДЭЛГЭРСАЙХАН
Текст томруулах
A
A
A