A

A

A

  • Нүүр
  • Сайдын тушаал
  • ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ- "Радио давтамж ашиглах эрхийн бичиг олгох, түүний хугацааг сунгах, шилжүүлэх, хүчингүй болгох журам"
Бүлэг: 1979

ХАРИЛЦАА ХОЛБОО, МЭДЭЭЛЛИЙН ТЕХНОЛОГИЙН ГАЗРЫН ДАРГЫН ТУШААЛ
ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ

2020 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр

Дугаар А/46

Улаанбаатар хот

Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.4 дэх хэсэг, Радио долгионы тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.3 дахь хэсэг, тус газрын Даргын зөвлөлийн 2020 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн 3 дугаар хурлын шийдвэрийг тус тус үндэслэн ТУШААХ нь:

1. "Радио давтамж ашиглах эрхийн бичиг олгох, түүний хугацааг сунгах, шилжүүлэх, хүчингүй болгох журам"-ыг хавсралт ёсоор шинэчлэн баталсугай.

2. Радио давтамж ашиглах эрхийн бичиг олгох, түүний хугацааг сунгах, шилжүүлэх, хүчингүй болгох журмыг мөрдөж ажиллахыг Харилцаа холбооны зохицуулах хороо /Г.Чинзориг/-д даалгасугай.

3. Радио давтамж ашиглах эрхийн бичиг олгох, түүний хугацааг сунгах, шилжүүлэх, хүчингүй болгох журмын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг тус газрын Харилцаа холбоо, шуудангийн бодлого, зохицуулалтын газрын дарга /Д.Батбаяр/-т үүрэг болгосугай.

ДАРГА Б.ЧИНБАТ

ЦАХИМ ХӨГЖИЛ, ХАРИЛЦАА ХОЛБООНЫ САЙДЫН ТУШААЛ

2023 оны 05 дугаар сарын 15-ны өдөр

Дугаар А/45

Улаанбаатар хот

Тушаал хүчингүй болсонд тооцох тухай

Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Монгол Улсын яамны эрх зүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.2 дахь хэсэг, Зөвшөөрлийн тухай хуулийн 1.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 1.5 дугаар зүйлийн 17 дахь хэсэгт заасныг тус тус үндэслэн ТУШААХ нь:

1.Зөвшөөрлийн тухай хууль (Шинэчилсэн найруулга) хүчин төгөлдөр үйлчилж эхэлсэн болон Радио долгионы тухай хуульд нэмэлт, өөрчлөлт орсонтой холбогдуулан "Радио давтамж ашиглах эрхийн бичиг олгох, түүний хугацааг сунгах, шилжүүлэх, хүчингүй болгох журам батлах тухай" Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрын даргын 2020 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн А/46 дугаар тушаалыг хүчингүй болсонд тооцсугай.

2.Энэ тушаалыг холбогдох журмын дагуу захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн бүртгэлд бүртгүүлэхийг Хууль зүй, дотоод хэргийн яаманд хүргүүлэхийг Төрийн нарийн бичгийн дарга (Б.Батцэцэг)-д даалгасугай.

САЙД Н.УЧРАЛ