- Нүүр
- Сайдын тушаал
- ЖУРАМ ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ- "Радио давтамжийн ашиглалт, үйлчилгээний төлбөрийн хэмжээ тогтоох журам"
ЖУРАМ ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ
2020 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр
Дугаар А/44
Улаанбаатар хот
Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.4 дэх хэсэг, Радио долгионы тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2.3 дахь заалт, Зам, тээврийн хөгжлийн сайдын 2020 оны 4 дүгээр сарын 13-ний өдрийн A/76 дугаар тушаал, тус газрын Даргын зөвлөлийн 2020 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн 3 дугаар хурлын шийдвэрийг тус тус үндэслэн ТУШААХ нь:
1. "Радио давтамжийн ашиглалт, үйлчилгээний төлбөрийн хэмжээ тогтоох журам"-ыг хавсралт ёсоор шинэчлэн баталсугай.
2. Радио давтамжийн ашиглалт, үйлчилгээний төлбөрийн хэмжээ тогтоох журмыг мөрдөж ажиллахыг Харилцаа холбооны зохицуулах хороо /Г.Чинзориг/-д даалгасугай.
3. Радио давтамжийн ашиглалт, үйлчилгээний төлбөрийн хэмжээ тогтоох журмын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг тус газрын Харилцаа холбоо, шуудангийн бодлого, зохицуулалтын газрын дарга /Д.Батбаяр/-т үүрэг болгосугай.
ДАРГА Б.ЧИНБАТ
ЦАХИМ ХӨГЖИЛ, ХАРИЛЦАА ХОЛБООНЫ САЙДЫН ТУШААЛ
2022 оны 07 дугаар сарын 22-ны өдөр
Дугаар А/37
Улаанбаатар хот
ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ
Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Монгол Улсын Яамны эрх зүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.5 дахь заалт, Радио долгионы тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2.3 дахь заалтыг тус тус үндэслэн ТУШААХ нь:
1. "Радио давтамжийн ашиглалт, үйлчилгээний төлбөр тогтоох журам"-ыг хавсралтаар баталсугай.
2. "Радио давтамжийн ашиглалт, үйлчилгээний төлбөр тогтоох журам"-ыг мөрдөж ажиллахыг Харилцаа холбооны зохицуулах хороо /Г.Чинзориг/-д даалгасугай.
3.Дээрх журмын хэрэгжилтийг хангуулахад хяналт тавьж ажиллахыг тус яамны Бодлого, төлөвлөлтийн газар /З.Гантогоо/, Сансрын холбооны хэлтэс /Ц.Гантөгс/-д үүрэг болгосугай.
4.Энэ тушаал батлагдсантай холбогдуулан Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрын даргын 2020 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн A/44 дугаар тушаалыг хүчингүй болсонд тооцсугай.
5.Зөвшөөрлийн тухай хууль хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд тус журамд заасан "энгийн зөвшөөрөл"-ийг Радио долгионы тухай хуульд заасан "эрхийн бичиг" гэсэн агуулгаар ойлгож хэрэглэсүгэй.
БОЛОВСРОЛ, ШИНЖЛЭХ УХААНЫ САЙД БӨГӨӨД
ЦАХИМ ХӨГЖИЛ, ХАРИЛЦАА ХОЛБООНЫ САЙДЫН
ҮҮРЭГ ХАРИУЦАГЧЛ.ЭНХ-АМГАЛАН
Текст томруулах
A
A
A