A

A

A

Бүлэг: 1979

БАЯН-ӨЛГИЙ АЙМАГ

АЛТАЙ СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ХУРАЛДААНЫ ТОГТООЛ

2020 оны 1 дүгээр сарын 22-ны өдөр

Дугаар 41

Чигэртэй

СУМЫН ХАДЛАН БЭЛЧЭЭР АШИГЛАХ, ЭЗЭМШИХ, ХАМГААЛАХ ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.2-ын "з". 18.2, Захиргааны ерөнхий хуулийн 64 дүгээр зүйлийн 64.1, Газрын тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52,6, Засгийн Газрын 2018 оны Газрын үнэлгээний тойрог, зэрэглэл /бүс/ суурь үнэлгээ, газрын төлбөрийн хэмжээг тогтоох" тухай 182 дугаар тогтоолын 2 дахь заалтуудыг тус тус үндэслэн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 11 дүгээр хуралдаанаас ТОГТООХ нь:

Нэг:Сумын хадлан бэлчээр ашиглах, эзэмших хамгаалах журмыг хавсралтаар баталсугай.

Хоёр:Журмын хэрэгжилтийг хангуулж ажиллахыг сумын Засаг дарга /А.Асет/-д үүрэг болгосугай.

Гурав:Тогтоолын биелэлтэнд хяналт тавьж ажиллахыг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдэд даалгасугай.

Дөрөв:Энэ тогтоол гарсантай холбогдуулан иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2018 оны 6 дугаар сарын 4-ний өдрийн 15 тоот тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.

ДАРГА М.АМАНТАЙ