A

A

A

  • Нүүр
  • Сайдын тушаал
  • ЖАГСААЛТ БАТЛАХ ТУХАЙ- Сургуулийн орчинд худалдаалахыг хориглох хүнсний бүтээгдэхүүний жагсаалт - ЭМС-ын 2021 оны А/370 дугаар тушаалаар хүчингүй болсон.
Бүлэг: 1979

ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙДЫН ТУШААЛ

2020 оны 7 дугаар сарын 3-ны өдөр

Дугаар А/369

Улаанбаатар хот

ЖАГСААЛТ БАТЛАХ ТУХАЙ

Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 2, Эрүүл мэндийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 1, Ерөнхий боловсролын сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний тухай хуулийн 10.4.2 дэх хэсгийг тус тус үндэслэн ТУШААХ нь:

1. Сургуулийн орчинд худалдаалахыг хориглох хүнсний бүтээгдэхүүний жагсаалтыг хавсралт ёсоор баталсугай.

2. Энэхүү жагсаалтыг ерөнхий боловсролын сургуулийн орчны 150 м радиуст байрласан худалдаа, үйлчилгээний газруудад хүргэж, хэрэгжилтийг хангаж ажиллахыг Аймаг, Нийслэлийн Засаг дарга нарт, мэргэшлийн зөвлөгөө, мэдээллээр хангаж ажиллахыг Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв /Д.Нарантуяа/-д тус тус үүрэг болгосугай.

3. Энэхүү тушаалыг Ерөнхий боловсролын сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний тухай хуулийг дагаж мөрдсөн өдрөөс эхлэн мөрдсүгэй.

4. Тушаалын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газарт даалгасугай.

5. Уг тушаал хүчин төгөлдөр болсон өдрөөс Эрүүл мэндийн сайдын "Журам батлах тухай" 2013 оны 207 дугаар тушаалын 3 дугаар хавсралтыг хүчингүй болсонд тооцсугай.

САЙД Д.САРАНГЭРЭЛ

ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙДЫН ТУШААЛ

2021 оны 06 дугаар сарын 15-ны өдөр

Дугаар А/370

Улаанбаатар хот

ЖАГСААЛТ БАТЛАХ ТУХАЙ

Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Ерөнхий боловсролын сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.4.2 дэх заалтыг тус тус үндэслэн ТУШААХ нь:

1.Сургуулийн орчинд хүүхдэд худалдаалахыг хориглосон хүнсний бүтээгдэхүүний жагсаалтыг хавсралт ёсоор баталсугай.

2."Хүүхдэд худалдаалахыг хориглосон хүнс"-ний бүх төрлийн сурталчилгааг сургуулийн орчинд хийх, байршуулахыг хориглосугай.

3. Энэхүү жагсаалтыг ерөнхий боловсролын сургуулийн орчинд байрлах худалдаа, үйлчилгээний газруудад хүргэж, хэрэгжилтийг хангаж ажиллахыг аймаг, нийслэлийн Боловсролын газарт, мэргэжил, арга зүйн зөвлөгөө, мэдээллээр хангаж ажиллахыг Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв /Д.Нарантуяа/-д тус тус үүрэг болгосугай.

4.Тушаалын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Хяналт-шинжилгээ, үнэлгээний газар /Д.Ганцэцэг/-т даалгасугай.

5.Уг тушаал хүчин төгөлдөр болсон өдрөөс Эрүүл мэндийн сайдын "Жагсаалт батлах тухай" 2020 оны А/369 дүгээр тушаалыг хүчингүй болсонд тооцсугай.

САЙД С.ЭНХБОЛД