- Нүүр
- Засгийн газрын агентлагийн даргын тушаал
- ЖУРАМ, МАЯГТ, ЗАГВАР БАТЛАХ ТУХАЙ (ИТХ-ын сонгуулийн сонгогчдын нэрийн жагсаалт үйлдэх)
УЛСЫН БҮРТГЭЛИЙН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ДАРГЫН ТУШААЛ
ЖУРАМ, МАЯГТ, ЗАГВАР БАТЛАХ ТУХАЙ
2020 оны 7 дугаар сарын 7-ны өдөр
Дугаар А/961
Улаанбаатар хот
Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.4 дэх хэсэг, Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.15 дахь хэсгийг үндэслэн ТУШААХ нь:
1. "Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн сонгогчдын нэрийн жагсаалт үйлдэх, танилцуулах, хүргүүлэх журам"-ыг 1 дүгээр хавсралтаар, "Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн сонгогчдын нэрийн жагсаалт-Маягт 1"-ийг 2 дугаар хавсралтаар, "Зөөврийн битүүмжилсэн саналын хайрцгаар санал өгөх сонгогчдын нэрийн жагсаалт-Маягт 2"-ыг 3 дугаар хавсралтаар, "Сонгогчдын нэрийн жагсаалтад оруулсан өөрчлөлтийг тусгасан тухай тэмдэглэл-Маягт 3"-ыг 4 дүгээр хавсралтаар, "Сонгогчдын нэрийн жагсаалтад өөрчлөлт оруулах тухай лавлагаа-Маягт 4"-ийг 5 дугаар хавсралтаар, "Сонгогчийн бүртгэлийн хуудас"-ны загварыг 6 дугаар хавсралтаар тус тус баталсугай.
2. Энэ тушаалын хэрэгжилтийг хангаж, зохион байгуулалтын арга хэмжээ авч ажиллахыг Иргэний улсын бүртгэлийн газар /Т.Нармандах/, Мэдээллийн технологийн газар /Д.Ган-Эрдэнэ/, аймаг, нийслэл дэх Улсын бүртгэлийн газар, хэлтсийн дарга нарт, энэ тушаалын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг дэд дарга /Д.Дэлгэрсайхан/-д тус тус үүрэг болгосугай.
ДАРГА Б.БААСАНДОРЖ
Текст томруулах
A
A
A